Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Мэндчилгээ
Бичсэн Administrator   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 07:58

Монголын  нийт эмэгтэйчүүд, Хуулийн байгууллагуудад ажиллаж байгаа ажил, мэрэгжил нэгт бүсгүйчүүд  та бүхэндээ  Олон  улсын эмэгтэйчуудийн баярын мэндчилгээ  болгож   “Хайрын Од”  хэмээх ая дууныхаа  шүлгийг итгэл сэтгэлийн салхи сэвэлзүүлэн илгээв. Таалан соёрхоно уу.

Баасангийн Доржготов.

ХАЙРЫН  ОД.

ЯНЗАГАХАН  НАСАНДАА  ДҮҮЛЖ  ЯВАХДАА

ЯНАГИЙН  ХАРЦАНД  ӨРТСӨН  НЬ  БУРУУГУЙ

ЯЛДАМХАН  ТӨРСӨН  ТОРОМГОР  ОХИНД

ЯНДАШГУЙ  СЭТГЭЛ  АЛДАРСАН  НЬ  УЧИРТАЙ

ИЙМ  Л  НЭГЭН  ХАЙР  УУ  ДАА

ТИЙМ  Л  НЭГЭН  ХАРЦ  УУ  ДАА

БОРХОН  НҮДНИЙ ЧИНЬ  ТАЛИМАА

БОДОЛ  СЭТГЭЛД  МИНЬ ХОНОГШИСОН

БУЛИГЛАХ  ЗҮРХНИЙ  ЧИНЬ  ЗУЛЫГ

БАДАМЛАХ  ХАЙРЫН  ИЛЧЭЭР  БАДРААСАН

ДАХИЛТ

ЗҮГГҮЙХЭН  ТАНХИЛ  ЯВАХАД  ЧИНЬ

ЗУРХ  СЭТГЭЛДЭЭ  ЧАМАЙГ  БАГТААСАН

ХАВРЫН  ЯРГУЙ  ДЭЛГЭРЭХ  ЦАГААР

ХАЙРЫНХАА  ОД-ыг  ЧАМРУУ  ХАРАВСАН

ДАХИЛТ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 08:16
 
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 08:04

 

1.“Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, аймгийн захиргааны хэргийн болон сум буюу сум дундын шүүхийн шүүгчийн нийт 7 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Үүнд:

1/ Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;

2/ Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;

3/ Дархан-Уул аймгийн шүүхэд 1 шүүгч;

4/ Дорноговь аймгийн шүүхэд 1 шүүгч;

5/ Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхэд 1 шүүгч;

6/ Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхэд 2 шүүгч;

2. Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Нэр дэвшигчдээс 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Мэргэшлийн хорооны танхимд шалгалт авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.gcc.mn хаягаар болон 91004929, 261185, 263314 дугаарын утсаар тодруулна уу.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 02:37
 
ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТОМИЛОГДЛОО
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 08:01

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Бадамрагчаагийн Батболорыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, Одцэрэнгийн Однямааг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ёндонгийн Цогтзанданг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан тус тус томиллоо.

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон Одцэрэнгийн Однямааг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөллөө.

Банзрагчийн Дашдондовыг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Очирбатын Чулуунцэцэгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн, Цэвэгийн Ганхуяг, Үржинбадамын Одгэрэл нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн  албан тушаалд томилохоос татгалзсан байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 08:04
 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 08:03

Улсын Дээд шүүх, ГТХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл“-өөс хэрэгжүүлж буй Монгол Улсын шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-д 1-2 сарын хугацаатай шүүхийн захиргааны туслах ажилтныг бэлтгэх сургалтад нийслэл, дүүргийн шүүхэд ажиллаж байгаа шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас 4 хүнийг явуулахаар сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад доорх шаардлага хангасан хүмүүсийг бүртгэнэ.

Үүнд:

1. Герман, англи хэлний зохих мэдлэгтэй.

2. Шүүхэд 2-оос доошгүй жил ажилласан,

3. Тухайн албан тушаалдаа тогтвортой ажиллах сонирхолтой,

Сонгон шалгаруулалт оролцохоор нэр дэвшүүлэх хүмүүсийг бүртгэх ажиллагаа 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул дээрх шаардлагыг хангасан тухай баримт бичгээ Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны 410 тоотод өөрийн биер авчирч өгнө үү.

Бүртгүүлсэн хүмүүсээс 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр  шалгалт авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 92007726, 261185  дугаарын утсаар тодруулна уу.

Веб хаяг:  www.gcc.mn

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 08:10
 
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 09:23

Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан дунд шатны сургалтыг Шүүхийн  Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгуулж байна.

Сургалт 2010 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд явагдах бөгөөд сургалтанд 21 аймаг болон нийслэлийн шүүхийн нийт 22 шүүгч хамрагдаж байна.

 
Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 10:04

Улсын Дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан 2 дугаар сарын 3-ны өдөр болов. Хуралдаанаас “Шүүгчийн зөвлөлийн хуралдаан дэг”-ийг шинэчлэн баталжээ.

Мөн “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна. Олон нийтийн болон нийгмийн амьдралын өөрчлөлтийг даган Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсноор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр захирамжаар “Транспэрэнси-Монгол” төрийн бус байгууллагатай хамтарч Бангалорын зарчимтай уялдуулан дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан аж. Ажлын хэсэг АНУ, ОХУ, Япон зэрэг орнуудын шүүгчийн ёс зүйн дүрмүүд, Бангалорын зарчмуудыг нарийвчлан судалж, дүрмийн төслийг боловсруулсан байна. Дашрамд дурдахад 2002 онд дэлхийн 81  улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар Энэтхэг улсын Бангалор хотноо хуралдан дэлхийн орнуудын бүх шүүхийн шүүгчид мөрдөж болохуйц Ёс зүйн дүрмийн анхны хувилбарыг батлан гаргасан аж. Эндээс Бангалорын зарчмууд хэмээх нэр томъёо гарсан байна.

Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаас дээрх Бангалорын зарчимд нийцсэн Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлан гаргалаа.

Мөн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа, Нийслэлийн Захиргааны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дамдиндорж нар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Хуралдааны дараа 2009 онд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг шүүх, шүүгчдээ шагнаж урамшуулав. Хамгийн сайн менежменттэй шүүхээр анхан шатны шүүхүүдээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх, захиргааны хэргийн шүүхүүдээс Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх, давж заалдах шатны шүүхүүдээс Орхон аймгийн шүүх тус тус шалгарсан байна. Мөн шилдэг шүүгч-багшаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Э.Ариунаа, чадварлаг шүүгчээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Д.Батбаатар, санаачлагатай шүүгч-шинэчлэгчээр Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Өрнөндэлгэр, зохион байгуулагч шүүгч-манлайлагчаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбахорлоо нар шалгарчээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 10:06
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 1 -с 15

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

Онлайн зочид

Манайд 2 зочид онлайн

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Вэб статистик

Free counter and web stats


Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.