Шүүхүүдийн танилцуулга
 |
|
Мэндчилгээ

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.
Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.
Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна. Манай вэб сайтад тавтай морилно уу.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэр
Шинэ мэдээ
|
Мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 4-р сарын 26, Даваа гариг, 08:01 |
|
Мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт нийслэл болон 21 аймгийн шүүхүүд дээр явагдана
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2010 оны төлөвлөгөөнд тусгасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр зохион байгуулагдах “Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа ба иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр явагдах мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэл болон бүх аймгийн шүүхүүд дээр зохион байгуулагдана.
/Сургалт явагдах хуваарийг эндээс татаж авч үзнэ үү/
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 26, Даваа гариг, 08:59 |
|
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг, 09:49 |
|
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус хуралдаанаар Сономдоржийн Пүрэвсүрэнг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Бямбаагийн Тунгалагсайханыг Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан томилуулах, Данзангийн Эрдэнэбилэгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн, Нэргүйн Батчимэгийг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Лхамхүүгийн Баатар, Базаррагчаагийн Түмэнцэцэг нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн, Энхтуяагийн Халиунбаярыг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, Дамдинсүрэнгийн Зоригтбаатарыг Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах, түүнчлэн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 202 дугаар цагаатгах тогтоолоор Б.Нацагдоржид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул түүний шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн зарим шүүгчдийн зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох зэрэг асуудлууд хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 09, Баасан гариг, 09:54 |
|
Мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 3-р сарын 19, Пүрэв гариг, 08:44 |
|
“Хуульчийн үргэлжилсэн сургалтын журам”-д заасны дагуу мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт нийслэл болон 21 аймгийн шүүхүүд дээр явагдана.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг ба Иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр зохион байгуулагдах бүх шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулсан мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд нийслэл болон 21 аймгийн шүүхүүд дээр явагдана. Иймд сургалт явагдах хуваарийн дагуу шүүгч ажилтнуудын ажлыг нь зохицуулж, сургалт явуулах танхим, сургалтад хэрэглэгдэх проектор болон бусад бэлтгэлийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авна уу. Шүүгч багш нарын томилолтын зардлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл хариуцах бөгөөд аймаг хооронд шүүхийн автомашинаар хүргэх асуудлыг тус тусын аймгийн шүүхийн тамгын хэлтэс хариуцахыг мэдэгдье.
/Сургалт явагдах хуваарийг эндээс татаж авч үзнэ үү/ |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 26, Даваа гариг, 08:22 |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 07:58 |
|
Монголын нийт эмэгтэйчүүд, Хуулийн байгууллагуудад ажиллаж байгаа ажил, мэрэгжил нэгт бүсгүйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчуудийн баярын мэндчилгээ болгож “Хайрын Од” хэмээх ая дууныхаа шүлгийг итгэл сэтгэлийн салхи сэвэлзүүлэн илгээв. Таалан соёрхоно уу.
Баасангийн Доржготов.
ХАЙРЫН ОД.
ЯНЗАГАХАН НАСАНДАА ДҮҮЛЖ ЯВАХДАА
ЯНАГИЙН ХАРЦАНД ӨРТСӨН НЬ БУРУУГУЙ
ЯЛДАМХАН ТӨРСӨН ТОРОМГОР ОХИНД
ЯНДАШГУЙ СЭТГЭЛ АЛДАРСАН НЬ УЧИРТАЙ
ИЙМ Л НЭГЭН ХАЙР УУ ДАА
ТИЙМ Л НЭГЭН ХАРЦ УУ ДАА
БОРХОН НҮДНИЙ ЧИНЬ ТАЛИМАА
БОДОЛ СЭТГЭЛД МИНЬ ХОНОГШИСОН
БУЛИГЛАХ ЗҮРХНИЙ ЧИНЬ ЗУЛЫГ
БАДАМЛАХ ХАЙРЫН ИЛЧЭЭР БАДРААСАН
ДАХИЛТ
ЗҮГГҮЙХЭН ТАНХИЛ ЯВАХАД ЧИНЬ
ЗУРХ СЭТГЭЛДЭЭ ЧАМАЙГ БАГТААСАН
ХАВРЫН ЯРГУЙ ДЭЛГЭРЭХ ЦАГААР
ХАЙРЫНХАА ОД-ыг ЧАМРУУ ХАРАВСАН
ДАХИЛТ. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 08:16 |
|
|
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 08:04 |
|
1.“Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, аймгийн захиргааны хэргийн болон сум буюу сум дундын шүүхийн шүүгчийн нийт 7 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Үүнд:
1/ Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2/ Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
3/ Дархан-Уул аймгийн шүүхэд 1 шүүгч;
4/ Дорноговь аймгийн шүүхэд 1 шүүгч;
5/ Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхэд 1 шүүгч;
6/ Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхэд 2 шүүгч;
2. Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.
Нэр дэвшигчдээс 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Мэргэшлийн хорооны танхимд шалгалт авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.gcc.mn хаягаар болон 91004929, 261185, 263314 дугаарын утсаар тодруулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 02:37 |
|
ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТОМИЛОГДЛОО |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 08:01 |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Бадамрагчаагийн Батболорыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, Одцэрэнгийн Однямааг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ёндонгийн Цогтзанданг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан тус тус томиллоо.
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон Одцэрэнгийн Однямааг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөллөө.
Банзрагчийн Дашдондовыг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Очирбатын Чулуунцэцэгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн, Цэвэгийн Ганхуяг, Үржинбадамын Одгэрэл нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 08:04 |
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 3 -с 17 |
Хамгийн их уншигдсан мэдээ
|
|
|
|