Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 08:03

Улсын Дээд шүүх, ГТХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл“-өөс хэрэгжүүлж буй Монгол Улсын шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-д 1-2 сарын хугацаатай шүүхийн захиргааны туслах ажилтныг бэлтгэх сургалтад нийслэл, дүүргийн шүүхэд ажиллаж байгаа шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас 4 хүнийг явуулахаар сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад доорх шаардлага хангасан хүмүүсийг бүртгэнэ.

Үүнд:

1. Герман, англи хэлний зохих мэдлэгтэй.

2. Шүүхэд 2-оос доошгүй жил ажилласан,

3. Тухайн албан тушаалдаа тогтвортой ажиллах сонирхолтой,

Сонгон шалгаруулалт оролцохоор нэр дэвшүүлэх хүмүүсийг бүртгэх ажиллагаа 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул дээрх шаардлагыг хангасан тухай баримт бичгээ Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны 410 тоотод өөрийн биер авчирч өгнө үү.

Бүртгүүлсэн хүмүүсээс 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр  шалгалт авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 92007726, 261185  дугаарын утсаар тодруулна уу.

Веб хаяг:  www.gcc.mn

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 08:10
 
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 09:23

Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан дунд шатны сургалтыг Шүүхийн  Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгуулж байна.

Сургалт 2010 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд явагдах бөгөөд сургалтанд 21 аймаг болон нийслэлийн шүүхийн нийт 22 шүүгч хамрагдаж байна.

 
Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 10:04

Улсын Дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан 2 дугаар сарын 3-ны өдөр болов. Хуралдаанаас “Шүүгчийн зөвлөлийн хуралдаан дэг”-ийг шинэчлэн баталжээ.

Мөн “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна. Олон нийтийн болон нийгмийн амьдралын өөрчлөлтийг даган Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсноор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр захирамжаар “Транспэрэнси-Монгол” төрийн бус байгууллагатай хамтарч Бангалорын зарчимтай уялдуулан дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан аж. Ажлын хэсэг АНУ, ОХУ, Япон зэрэг орнуудын шүүгчийн ёс зүйн дүрмүүд, Бангалорын зарчмуудыг нарийвчлан судалж, дүрмийн төслийг боловсруулсан байна. Дашрамд дурдахад 2002 онд дэлхийн 81  улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар Энэтхэг улсын Бангалор хотноо хуралдан дэлхийн орнуудын бүх шүүхийн шүүгчид мөрдөж болохуйц Ёс зүйн дүрмийн анхны хувилбарыг батлан гаргасан аж. Эндээс Бангалорын зарчмууд хэмээх нэр томъёо гарсан байна.

Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаас дээрх Бангалорын зарчимд нийцсэн Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлан гаргалаа.

Мөн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа, Нийслэлийн Захиргааны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дамдиндорж нар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Хуралдааны дараа 2009 онд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг шүүх, шүүгчдээ шагнаж урамшуулав. Хамгийн сайн менежменттэй шүүхээр анхан шатны шүүхүүдээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх, захиргааны хэргийн шүүхүүдээс Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх, давж заалдах шатны шүүхүүдээс Орхон аймгийн шүүх тус тус шалгарсан байна. Мөн шилдэг шүүгч-багшаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Э.Ариунаа, чадварлаг шүүгчээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Д.Батбаатар, санаачлагатай шүүгч-шинэчлэгчээр Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Өрнөндэлгэр, зохион байгуулагч шүүгч-манлайлагчаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбахорлоо нар шалгарчээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 10:06
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2010.01.15-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 19, Мягмар гариг, 08:31

Монгол Улсын ШЕЗ-ийн ээлжит хуралдаан 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж  9 асуудал хэлэлцлээ.

Тус хуралдаанаар Б.Дашдондовыг  Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд , О.Однямааг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Ё.Цогтзанданг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, О.Чулуунцэцэгийг  Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ү.Одгэрэл, Ц.Ганхуяг нарыг  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б.Батболорыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах  тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа.

ШЕЗ-ийн ажлын алба

 
АЙМАГ,НИИСЛЭЛ, НИЙСЛЭЛИИН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БОЛОН БИЕ ДААСАН СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА, НЯ-БО НАРТ
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 15, Баасан гариг, 04:27

 

Нягтлан бодогчдын семинарын тухай

Нягтлан бодогчид 2010 оны 1 дүгээр сарын 28 -ны    10.00 цагт Улсын дээд шүүхийн байранд цугларахыг мэдэгдье.

2009 оны жилийн эцсийн тайлан гаргахдаа дараах зүйлийг анхаарна уу.

Биет бус хөрөнгийг / санхүүгийн программ / дахин үнэлэхгүй байх ба газар эзэмших эрхийг зөвхөн Төрийн өмчийн хороо болон бусад судалгаанд дахин үнэлж ирүүлэх бөгөөд санхүүгийн тайланд тусгахгүй болсныг анхаарна уу.

 

ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН  ДАРГА      Н.ГАНБАЯР

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 15, Баасан гариг, 04:35
 
НИЙТ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ТАМГЫН ХЭЛТЭС, АЛБАНЫ ДАРГА НАРТ
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 14, Пүрэв гариг, 03:32

 

Нэгдсэн сургалт, семинарын тухай

Нийт шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын хэлтэс, албаны дарга нарын нэгдсэн сургалт, семинарыг 2010 оны 2 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд явагдана.

Төсвийн Ерөнхийлөн захирагчтай 2009 оын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, 2010 оны үр дүнгийн гэрээг байгуулах ажиллагаа 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагаас эхлэх тул тамгын хэлтэс, албаны дарга нар 2009 оны үйл ажиллагааны тайлан, гэрээ дүгнэх илтгэх хуудас, 2010 оны үр дүнгийн гэрээний төсөл, шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол, тэмдэглэл зэрэг хууль тогтоомжид заасан бусад баримтуудыг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан загварын дагуу бичмэл хэлбэрээр 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд ирүүлэхийг мэдэгдье.

Түүнчлэн  Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд  орон нутгийн  анхан, давж заалдах  шатны шүүхээс орох тус бүр нэг шүүгчийг сонгох тул  санал болгох нэр дэвшигчийн талаарх  материалыг (шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол, тэмдэглэл зэрэг)  Улсын Дээд шүүхийн тамгын газарт  ирүүлнэ үү.

Орон нутгаас сургалт, семинарт оролцогчдын ирж, буцах унааны зардлыг тус тусын шүүхийн төсвөөс гаргах бөгөөд байр, хоолны зардлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл хариуцах тул албан томилолтын зардлыг олгохгүй болно.

ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ГАНБАЯР

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 15, Баасан гариг, 04:36
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 4 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр122
mod_vvisit_counterӨчигдөр1109
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1231
mod_vvisit_counterЭнэ сард5343
mod_vvisit_counterНийт116878

Онлайн зочид

Манайд 18 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.