Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛЛОО
Бичсэн Administrator   
2009 оны 12-р сарын 11, Баасан гариг, 01:07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тогооборын Бямбажавыг Дундговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Арвинбуянгийн Энхбаатарыг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Лхүндэвийн Наранбаярыг Дорнод аймгийн шүүхийн шүүгчийн, Цэрэндоржийн Батмөнхийг Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
Түүнчлэн өөрөө хүсэлт гаргасан Лхамсүрэнгийн Ганчимэгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөллөө.

 
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Бичсэн Administrator   
2009 оны 12-р сарын 07, Даваа гариг, 05:20

1. “Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн аймаг, сум дунд, дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч болон аймаг, сум буюу сум дунд, дүүргийн шүүхийн шүүгчийн нийт 8 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Үүнд:
1/ Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2/ Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
3/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
4/ Дархан-Уул аймгийн шүүхэд 1 шүүгч;
5/ Дорноговь аймгийн шүүхэд 1 шүүгч;
6/ Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхэд 2 шүүгч;       
7/ Нийслэлийн Багануур дүүргийн шүүхэд 1 шүүгч;


2. Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Нэр дэвшигчдээс 2010 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Мэргэшлийн хорооны танхимд шалгалт авна.


Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 92007726, 263314 дугаарын утсаар тодруулна уу.

Веб хаяг:  www.gcc.mn


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО
Бичсэн Administrator   
2009 оны 11-р сарын 06, Баасан гариг, 02:38

Дэлхий нийтийг хамарсан А хүрээний H1N1 вирусын халдвар авсан хүмүүсийн тоо улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан 14 хоногийн хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тул аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нар болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар боллоо. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба

 
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛНО
Бичсэн Administrator   
2009 оны 10-р сарын 28, Лхагва гариг, 07:20

“Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр”-ийн дагуу аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нар болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулагдана. Сургалт 2009 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн 3 хоног үргэлжилнэ.
Энэхүү сургалтаар шүүхийн захиргааны удирдлагын менежмент, тулгамдаж буй асуудлуудаар харилцан ярилцаж, төрийн албаны ёс зүй болон бусад сэдвүүдээр Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн багш нар хичээл заах юм.  

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 10-р сарын 28, Лхагва гариг, 07:21
 
ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 52 ДУГААР ЧУУЛГАНД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦСОН ТУХАЙ
Бичсэн Р.Мэндсайхан   
2009 оны 10-р сарын 26, Даваа гариг, 01:19

2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр                                                                                                                                   Улаанбаатар хот

Олон Улсын шүүгчдийн холбооны 52 дахь удаагийн чуулга уулзалт 2009 оны 10 дугаар сарын 10-15 өдрүүдэд Марокко улсын Марракеш хотод амжилттай болж өндөрлөв. Чуулга уулзалтанд дэлхийн 70 гаруй улсын шүүгчдийн холбоог төлөөлж, 200 гаруй зочин, төлөөлөгчид оролцлоо.

Чуулга уулзалтанд Монголын шүүгчдийн холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч Д.Батсайхан (УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэрнүүн), Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тасгийн дарга Р.Мэндсайхан нар 2009 оны 11-12 өдрүүдэд зохиогдсон нэгдсэн  арга хэмжээнд оролцов. Үүнд:
1.    10 дугаар сарын 11-ний өдрийн 10.00-17.00 цагт явагдсан Ази, Хойд америк болон Далайн бүсийн группын хуралдаанд Монголын шүүгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Батсайхан өөрийн холбооны үйл ажиллагаа, холбооны дүрэмд орж байгаа өөрчлөлт болон цаашдын зорилтын талаар товч танилцуулга, тайлбар хийв.
Энэ хуралд АНУ, Австрали, Казакстан, Япон, Канадын шүүгчдийн холбооны төлөөлөгчид шүүгч нарын эрх ашигтай холбоотой тодорхой сэдвүүд хөндөх болон зохион байгуулалтын шинжтэй асуудлуудаар санал солилцов. Австралийн төлөөлөгчид шүүгчийн хоорондын харилцаа ялангуяа шүүгч шүүгчдээ мэргэшлийн зөвлөгөө өгөх асуудлыг хөндөж ярьсан бол АНУ-ын төлөөлөгч шүүгчдийн цалин, цалин хангамжийн талаар асуудал хөндөв. Казакстаны төлөөлөгч ирэх жил Олон улсын шүүгчийн холбооны хурлыг өөрийн улсад зохион байгуулахыг санал болгов.
Хуралдааныг тус группын ерөнхийлөгч  хадагтай Ионна Сэйбэрт удирдан явуулсан бөгөөд Олон улсын шүүгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Мура ач холбогдол өгч хуралдаанд оролцсон. 
2.    10 дугаар сарын 12-ны өдрийн 10.00-12.00 цагт ёслолын арга хэмжээний нээлт, нэгдсэн хуралдаанд Монголын төлөөлөгчид оролцсон.

Арга хэмжээний үеэр Монголын төлөөлөгчид АНУ, Армени, Украйн, Казакстаны төлөөлөгчидтэй албан бус уулзалт, ярилцлага хийж, санал солилцсон бөгөөд бүсийн ерөнхийлөгч хадагтай Ионна Сэйбэрттэй уулзаж Монгол улсад тааламжтай цагт айлчлахыг урив.
Энэхүү чуулга уулзалтанд Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл оролцсон нь Олон улсын шүүгчдийн холбоонд өөрийн холбооны үйл ажиллагааг сурталчлах, бусад орны шүүгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсох, гадаад харилцаа холбоог өргөтгөхөөс гадна цаашид Монголын шүүгчдийн холбоог Олон Улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсүүлэхэд чиглэсэн нэг алхам боллоо.
Чуулга уулзалтанд оролцоход санхүү, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаа үзүүлсэн  Транспэрэнси интернэшнл-Монголын Гүйцэтгэх захирал хадагтай Д.Сүхбүрэн, тус байгууллагын ажилтан н.Онон нарт гүн талархлаа илэрхийлье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 10-р сарын 28, Лхагва гариг, 05:41
 
ШҮҮГЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Бичсэн Administrator   
2009 оны 10-р сарын 22, Пүрэв гариг, 09:17

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр” батлан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийн дагуу  Шүүхийн  Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Шүүгчийн үргэлжилсэн сургалт болох шинээр томилогдсон шүүгчдэд зориулсан анхан шатны 80 цагийн сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтад орон нутаг болон нийслэлээс нийт 56 шүүгч хамрагдаж байгаа бөгөөд эдгээр шүүгчид Хуульчийн үргэлжилсэн сургалтын журам даасны дагуу 2009 оны нийтлэг чиглэлийн багц цагаа бүрэн хангах боломжтой болж байгаа юм.
Сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 5 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр473
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6487
mod_vvisit_counterЭнэ сард3475
mod_vvisit_counterНийт115010

Онлайн зочид

Манайд 3 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.