Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Шинээр томилогдсон шүүгчдийн сургалт зохион байгуулна
Бичсэн Administrator   
2009 оны 9-р сарын 30, Лхагва гариг, 03:20

Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу шинээр томилогдсон шүүгч нарт зориулсан анхан шатны сургалтыг Шүүхийн  Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгуулна.
Энэхүү сургалт 2009 оны 10 дугаар сарын 12-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртлэх хугацаанд 2 ээлжээр /1 дүгээр ээлж 2009.10.12-10.23, 2 дугаар ээлж 2009.10.26-11.06/ явагдана.
Сургалтанд дүүргийн болон орон нутгийн шинээр томилогдсон 56 шүүгч хамрагдана.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 30, Лхагва гариг, 04:35
 
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 090911
Бичсэн Administrator   
2009 оны 8-р сарын 12, Лхагва гариг, 11:03


1. “Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, аймгийн захиргааны хэргийн болон дүүргийн шүүхийн шүүгчийн нийт 9 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Үүнд:
1/ Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2/ Дундговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
3/ Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
4/ Дархан-Уул аймгийн шүүхэд 1 шүүгч;
5/ Дорноговь аймгийн шүүхэд 1 шүүгч;
6/ Дорнод аймгийн шүүхэд 1 шүүгч;
7/ Завхан аймгийн шүүхэд 1 шүүгч;
8/ Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд 1 шүүгч;
9/ Нийслэлийн Багануур дүүргийн шүүхэд 1 шүүгч;

2. Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

3. Нэр дэвшигчдээс 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Мэргэшлийн хорооны танхимд шалгалт авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 92007726, 263314 дугаарын утсаар тодруулна уу.

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, томиллоо
Бичсэн Administrator   
2009 оны 8-р сарын 12, Лхагва гариг, 11:16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар зарлигаар өөрөө хүсэлт гаргасан тул Шагдаргомбын Төмөрбаатарыг Дундговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Төмөрбаатарын Оюунхандыг Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Далайн Энхбаатарыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Сугарын Өлзийсайханыг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Базаргүрийн Нүрзэдмааг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн, Балдангийн Загдхорлоог Дорнод аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.

2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаар зарлигаар Дансрангийн Бавууг Увс аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн  албан тушаалд улируулан томиллоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 8-р сарын 13, Пүрэв гариг, 03:23
 
Шүүх, Прокурор, Өмгөөллийн байгууллагын нийт албан хаагч нарт
Бичсэн Administrator   
2009 оны 6-р сарын 17, Лхагва гариг, 10:38

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бие даасан нэг засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд голлон оролцогч шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагад ажиллаж буй эрхэм хуулъчдаа.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төртэй, өндөр хариуцлагатай албанд сонгогдон ажиллахдаа Та бүхний ажлын онцлог, хүндрэл бэрхшээлийг мэдэж, мэдэрч ирсний хувьд шүүх эрх мэдлийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх талаар онцгойлон анхаарал тавьж ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын албан хаагчид Та бүхний нийгмийи харилцаанд шударга ёсыг тогтоох, үнэн, худлын дэнсийг тэнцүүлэхээр төрийн нэрийн өмнөөс гаргасан шийдвэр бүхэн танъ хууль ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангахад чухал ач холбогдолтой билээ.
Иргэдийн хуулъ ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, нийгмийн бүх хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангаж, хамгаалах нъ шударга ёсыг тогтоох ариун үйл хэрэг гэдгийг иргэд, олон түмэн маань улам бүр гүн гүнзгий ойлгодог болж байгаа нь сайшаалтай.
Монгол Улсын иргэн хөрөнгө чинээ, үзэл бодол, албан тушаалаас үл хамааран зөвхөн хуулъд заасан үндэслэлээр хариуцлага хүлээдэг, хэнийг ч шүүхээс гэм буруутайг нъ тогтоохоос өмнө гэм буруутайд тооцохгүй байх зарчмыг хэлбэрэлтгүй даган мөрдөж байх нь төрийн хуулийг сахиулах үүрэг бүхий хуулъч Та бүхний үйл ажиллагааны шалгуур үзүүлэлm болно.
Шүүх эрх мэдлийн байгууллагуудын өнөөдрийн үйл ажиллагаанд дуmагдалтай, алдаатай зүйл бий. Гэхдээ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд засаж залруулсан, сайжруулж боловсронгуй болгосон, шинэчилж өөрчилсөн, үйл ажиллагааны, ахуй хангамжийн, ажиллах нөхцлийн, сэтгэл зүйн, хүний нөөцийн, оюуны ахиц дэвшил ч мөн адил байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Үнэн үгийг гашуун боловч хүлээн авч, худал гүтгэлгийг хат гарган тэвчиж, авах гээхийн ухаанаар, төрийн хүний голч мэргэн оюунаар тунгаан байж ажлаа сайжруулж, хариуцлагаа дээшлүүлж, төр, ард түмнээс олгосон эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг хичээгтүн.
Төрийн тэргүүний хувьд шүүх эрх мэдлийн байгууллагатай харьцахдаа Монгол Улсын Үндсэн хуулъд захирагдаж, тэдгээрийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх хуулъ бус аливаа ажиллагаа явуулж байгаагүй тул төрийн уг залгамж чанарыг Монгол Улсын дараа дараагийн Ерөнхийлөгч чандлан баримтлана гэдэгт эргэлзэхгүй байна.

2009 оны 6 дугаар сарын 17

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ         НАМБАРЫН ЭНХБАР

 
Танхимын тэргүүнээр томилох тухай
Бичсэн Administrator   
2009 оны 8-р сарын 12, Лхагва гариг, 11:10

Базарсүрэнгийн Сарантуяаг Нийслэлийн шүүхийн эрүүгийн танхимын тэргүүнээр улируулан томиллоо.

 
Сургалт амжилттай явагдаж дууслаа
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 25, Даваа гариг, 06:29
    Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас хамтран зохион байгуулсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр явуулдаг ээлжит сургалт 2009.04.06-наас 2009.05.01-ны өдрийг дуустал хугацаанд Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхүүд дээр амжилттай явагдаж дууслаа.
Энэхүү сургалтад Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, сум, сум дунд, дүүргийн шүүхийн нийт 553 шүүгч, шүүхийн ажилтнууд хамрагдаж “Хуульчийн үргэлжилсэн сургалтын журам”-д заасны дагуу мэргэших чиглэлээр 10 багц цаг хангах боломжтой боллоо.
    Шүүгч багш нарын хувьд тус тусын сургалтаа хугацаанд нь амжилттай явуулж дуусгасан байна.
Манай шүүгч багш нарын сургалт явуулах арга барил, заах арга зүйн талаар олон хүмүүс талархлаа илэрхийлсэн байна.
    Мөн түүнчлэн энэ жилийн сургалтын хувьд техник хэрэгсэл ашиглан power point-оор хичээл явуулсан нь сургалтын чанар, хугацааны хувьд их үр дүнтэй боллоо.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 6-р сарын 07, Ням гариг, 09:09
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 6 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр488
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6502
mod_vvisit_counterЭнэ сард3490
mod_vvisit_counterНийт115025

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.