Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг сэлгэлээ
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 14, Пүрэв гариг, 03:49
Намжилсүрэнгийн Оюунтуяаг Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цэдэвийн Отгонжаргалыг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Бавалын Баатарыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Ёндонгийн Цогтзанданг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус сэлгэн ажиллууллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 5-р сарын 19, Мягмар гариг, 08:11
 
Шүүгчийн албан тушаалаас чөлөөллөө
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 19, Мягмар гариг, 03:45
Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ламжавын Ганболдыг Өмнөговь аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөллөө.
 
Дархан-Уул аймгийн шүүх
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 13, Лхагва гариг, 12:40

darkhancourt.jpg

Дархан-уул аймгийн шүүхийн цахим хаяг www.court.darkhan.gov.mn хаягаар ашиглалтад орлоо. Тус сайтад Дархан-уул аймгийн шүүхүүдийн дэлгэрэнгүй танилцуулга, чиг үүрэг, мэдээлэл лавлагааны ажиллах журам, шүүх хуралдааны тов, шүүхэд гомдол нэхэмжлэл, гаргах эрх, журам, хууль тогтоомж зэрэг мэдээллийг авч болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 5-р сарын 13, Лхагва гариг, 13:07
 
“Шүүхийн тэргүүний ажилтан’’ цол, тэмдгээр шагналаа
Бичсэн regzen   
2009 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 07:02
dsc02507.jpgМонгол улсын шүүхийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Амарсанаа, мөн хорооны гишүүн, профессор Д.Наранчимэг, Дорнод аймгийн шүүхийн шүүгч З.Энхцэцэг, Өмнөговь аймгийн шүүхийн шүүгч Г.Дэлгэрбямба, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Сайран, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн нарыг “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагналаа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 4-р сарын 24, Баасан гариг, 14:34
 
“Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Бичсэн regzen   
2009 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 06:58
Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Ховд аймгийн шүүхийн шүүгч Б.Дамба, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч Л.Эхлэлт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын албаны дарга Д.Мөнхтуяа, Орхон аймгийн шүүхийн нягтлан бодогч Д.Сувдаа, Төв аймгийн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Эрдэнэчимэг, Өмнөговь аймгийн шүүхийн бичиг хүргэгч С.Мөнхтөмөр, Завхан аймгийн шүүхийн үйлчлэгч Ч.Должинсүрэн, Увс аймгийн шүүхийн үйлчлэгч Ж.Бадамхүү нарыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 07:11
 
Нийслэлийн шүүхийн нэрэмжит 2009 оны шилжин явах цомын төлөө тэмцээн болж өндөрлөлөө
Бичсэн Administrator   
2009 оны 4-р сарын 21, Мягмар гариг, 02:47
dsc08770.jpgМонгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын хүрээнд шүүхийн байгууллагуудын хоорондох уламжлал болгон зохиогддог тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээний зорилго нь шүүгч, шүүхийн ажилтнуудын эрүүл оршихуй, ажиллаж, хөдөлмөрлөх, ажлын эрч хүч өгөх, багаар ажиллах, харилцан бие биенээ хүндэтгэхэд тэмцээний зорилго оршино. Тэмцээний спортын төрлүүдэд: Сагсан бөмөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Шатар, Даам, Биллъяардын төрлүүдээр Улсын Дээд шүүх, Нийслэл дүүргийн шүүх, Төв аймгийн шүүх тус тус оролцож өрсөлдлөө. Тэмцээн 2009 оны 4 сарын 13-аас 18 ны хооронд явагдаж өндөрлөсөн байна.
Биллъяардын тэмцээн 4 сарын 13 ны өдөр зохиогдож УДШ-ийн тамирчин Б.Батболор, Шатар, Даамны тэмцээн 4 сарын 15-ны өдөр зохигдож Нийслэлийн шүүхийн тамирчин Н.Дагва, Б.Бат-Эрдэнэ, Ширээний теннисний төрөл 4 сарын 16-ны өдөр зохиогдож эрэгтэй төрөлд Төв аймгийн шүүх, эмэгтэй төрөлд Сүхбаатар дүүргийн шүүхийн тамирчин Б.Сайханцэцэг алтан медалийг тус тус хүртлээ. Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Нийслэлийн шүүх, эмэгтэй төрөлд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Нийслэлийн шүүхийн эрэгтэй баг тамирчид, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд УДШ-ийн эмэгтэй баг тамирчид тус тус тэргүүн байрыг авлаа. Бага онооны системээр нийлбэр дүнг бодож Нийслэлийн захиргааны хэргийн шүүх  шилжин явах цомыг гардлаа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 4-р сарын 24, Баасан гариг, 14:18
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 7 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр487
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6501
mod_vvisit_counterЭнэ сард3489
mod_vvisit_counterНийт115024

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.