Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Шүүхийн сахилгын хорооны анхны хуралдаан боллоо
Бичсэн Administrator   
2009 оны 4-р сарын 15, Лхагва гариг, 05:41
2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд Сахилгын хорооны нийт гишүүдийн анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн О.Зандрааг Сахилгын хорооны даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.
 
Шүүхийн вэб сайт ашиглалтад орлоо
Бичсэн Administrator   
2009 оны 3-р сарын 26, Пүрэв гариг, 04:12
bayanolgii.jpgБаян-Өлгий аймгийн шүүх, аймгийн Захиргааны хэргийн шүүх, тус аймаг дахь Сум дундын шүүхийн www.court.bayanulgii.gov.mn вэб сайт 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Тус вэб сайтад тус шүүх, шүүгчдийн танилцуулга, тамгын хэлтсийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тайлан, цагийн хуваарь зэрэг мэдээллийг авч болохоос гадна долоо хоног бүрийн шүүх хуралдааны зарын талаарх хуваарийг авах юм байна. Мөн тун удахгүй Нийслэлийн шүүхийн вэб сайт ашиглалтад орно. Шүүхийн вэб сайтууд ашиглалтад орсноор иргэд шүүхийн тухай үнэн зөв мэдээллээр түргэн шуурхай хангагдах, интернэтээр дамжуулан хаанаас ч мэдээллээ олж авах боломж нээгдэж байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 4-р сарын 09, Пүрэв гариг, 14:34
 
Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, туслахуудад зориулсан бүсчилсэн сургалт
Бичсэн Administrator   
2009 оны 3-р сарын 20, Баасан гариг, 01:46
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулсан мэргэших чиглэлээр багц цаг олгох бүсчилсэн сургалт 2009 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад бүсчилсэн аймгуудын төв болох Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Баянхонгор  аймгийн шүүхүүд дээр явагдана.  
Иймд сургалт явагдах хуваарийн дагуу шүүгч ажилтнуудын ажлыг нь зохицуулж,  сургалт явуулах танхим, сургалтад хэрэглэгдэх хэрэгсэл болон бусад бэлтгэлийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авна уу.
Сургалтад оролцож байгаа шүүгч, ажилтнуудын байр, хоол, унааны зардлыг  тус тусын аймгийн шүүх түүгээрээ хариуцах болно.

/Бүсчилсэн сургалтын хуваарийг эндээс татна уу/
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 3-р сарын 20, Баасан гариг, 08:29
 
ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУРАЛДАВ
Бичсэн Administrator   
2009 оны 3-р сарын 19, Пүрэв гариг, 08:38
ХЗДХЯам, АНУ-ын “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр төсөл” , Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол Улсын хууль зүйн салбарын шинэтгэл: цаашдын зорилт” сэдэвт хурлыг 2009 оны 3 сарын 13-14 өдрүүдэд “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулав.
Хуралдаанд шүүх, прокурорын байгууллагын болон Хууль зүй, дотоод хэргийн яамны агентлагуудын удирдлага, ажилтнууд нийт 120 хүн оролцов.
Энэ үеэр “Сургалт ба давтан сургалт”, “Байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт”, “Хууль эрх зүйн сурталчилгаа”, “Хууль эрх зүйн орчин”, “Хамтын ажиллагаа ба зохицуулалтын механизмууд” гэсэн 5-н салбар хуралдаануудыг зохион байгуулав.
Нэгдсэн хуралдаанаас  зөвлөмж гаргахаар боллоо.  
 
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдлөө
Бичсэн Administrator   
2009 оны 3-р сарын 17, Мягмар гариг, 07:52
Өөрөө хүсэлт гаргасан тул Банзрагчийн Батбаяр Завхан аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдлөө
 
Шүүгч нарыг сэлгэн ажиллууллаа
Бичсэн Administrator   
2009 оны 3-р сарын 17, Мягмар гариг, 07:20
Дэмбэрэлийн Батбаатарыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Төмөрбаатарын Өсөхбаярыг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Дагаагийн Байгалмааг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн, Жалцангийн Цэнгэлийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн, Хайдавын Алтанцэцэгийг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Сонгинохайрхан дүүргийн шүухийн шүүгчийн, Дэмчигийн Энхцэцэгийг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Баасанжавын Зоригийг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Дашцэрэнгийн Даваасүрэнг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Гарамжавын Буянжаргалыг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Дашцоодолын Дэлгэрцэцэгийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн, Дэндэвийн Батсуурийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн, Содномтүнрэвийн Будыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус сэлгэлээ.
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 8 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр473
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6487
mod_vvisit_counterЭнэ сард3475
mod_vvisit_counterНийт115010

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.