Шүүхүүдийн танилцуулга
 |
|
Мэндчилгээ

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.
Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.
Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна. Манай вэб сайтад тавтай морилно уу.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэр
Шинэ мэдээ
|
Сум дунд, дүүргиин шүүхийн шүүгч томилогдлоо |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 3-р сарын 17, Мягмар гариг, 07:04 |
Аюушийн Цэрэнханд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Батдэлгэрийн Хэрлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Шоовдорын Одонзул Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Төрбатын Шинэбаяр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилогдлоо.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 3-р сарын 17, Мягмар гариг, 07:13 |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 2-р сарын 23, Даваа гариг, 09:25 |
|
үг Б.Доржготов ая Н.Чулуунхүү
ШҮТЭЭН ЭЭЖ
Тив дэлхийн ээжүүд бүгдээрээ
Тэр л аяараа тэнгэр бурхад аа
Тэдний дундаас миний ээжий
Түмний эх-сахиусан бурхан
Өр зүрхний ариун шүтээн
Өглөг буяны тэнгэр ээжий минь
Хорвоо ертөнцийн зөөлөн бүүвэй
Хотол түмний хайрын хүндэтгэл
Сүүн цагаан сэтгэлийн далай
Суу билэг алдрын ундраа
Алаг үрсийн амьдралын шүтээн
Ачлал хайрын энэрэлт ээжий минь
Айж цочиход мөөмөөрөө хурайлсан
Адайрч уйлахад аргадан тайтгаруулсан
Агшин хором тарнидаж эдгээсэн
Амарч нойрсоход бүүвэйлж энхрийлсэн
Өр зүрхний ариун шүтээн
Өглөг буяны тэнгэр ээжий минь
Алаг үрсийн амьдралын шүтээн
Ачлал хайрын энэрэлт ээжий минь
Дууг татах
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 2-р сарын 23, Даваа гариг, 10:10 |
|
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО ШИНЭЭР БАЙГУУЛАГДАЖ, ДАРГАА СОНГОЛОО |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 2-р сарын 18, Лхагва гариг, 06:53 |
|
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар Шүүхийн Мэргэшлийн хороог шинээр байгуулж, даргыг нь сонголоо.
Үүнд:
-Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Цэндийн Амарсайхан
-Улсын Дээд шүүхийн шүүгч Баасангийн Доржготов
-Улсын Дээд шүүхийн шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
-Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Цэвээндоогийн Өрнөндэлгэр
-Дундговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Шагдаргомбын Төмөрбаатар
-Говьсүмбэр аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Гомбын Лхагвамаа
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн ухааны доктор (Sc), профессор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн Жүгнээгийн Амарсанаа
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “Отгонтэнгэр” Их сургуулийн захирал, Дэд профессор Даваасүрэнгийн Наранчимэг
-Цагдаагийн Академийн зөвлөх, криминологи судалгааны секторын эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор (Sc), профессор Суурийн Жанцан
Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайханыг Шүүхийн мэргэшлийн хорооны даргаар улируулан томиллоо.
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО
|
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 2-р сарын 16, Даваа гариг, 07:32 |
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэр тэргүүтэй Дээд шүүхийн удирдлагууд тус шүүхэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад гавъяат хуульч Улсын Дээд шүүхийн дарга асан Х.Дамдин, Ж.Ичинхорлоо, ахмад хуульч М.Чойням Ө.Пүрэв зэрэг ахмадууд оролцлоо.
Уулзалтын үеэр Дээд шүүхийн удирдлагууд шүүхээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ахмадуудад танилцуулж, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлаа.
Улсын Дээд шүүхийн удирдлагууд үе үеийн ахмадуудын хийж бүтээсэн ажил үйлс, хөдөлмөр зүтгэл шингэж үлдсэнийг үргэлж санан дурсаж, хүндэтгэл илэрхийлж буйгаа онцлоод сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.
Мөн алсын зайн видео тоног төхөөрөмжөөр Төв, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Завхан, Дархан, Орхон аймгийн шүүхийн ахмадуудтай холбогдож мэндчилгээ дэвшүүлэв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, УДШ-ИЙН АХМАДЫН ЗӨВЛӨЛ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 2-р сарын 18, Лхагва гариг, 07:10 |
|
|
2008 оны шилдэг шүүх, шүүгчийг тодрууллаа |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 2-р сарын 09, Даваа гариг, 09:01 |
2008 оны “Хамгийн сайн менежменттэй шүүх” номинацид анхан шатны шүүхүүдээс шалгарсан Нийслэлийн Налайх дүүргийн шүүх; давж заалдах шатны шүүхүүдээс шалгарсан Баянхонгор аймгийн шүүх; аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхүүдээс шалгарсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийг тус тус “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагналаа.
Мөн 2008 оны “Шилдэг шүүгч-багш” номинацид шалгарсан Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч М.Айнагуль, “Чадварлаг шүүгч” номинацид шалгарсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Д.Чулуунхүү, “Санаачлагатай шүүгч-шинэчлэгч” номинацид шалгарсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогт, “Зохион байгуулагч шүүгч-манлайлагч” номинацид шалгарсан Нийслэлийн шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарыг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
|
|
Төсвийн Ерөнхийлөн захирагч тамгын хэлтсийн дарга нарын үр дүнгийн гэрээг дүгнэлээ |
|
Бичсэн Administrator
|
|
2009 оны 2-р сарын 09, Даваа гариг, 08:51 |
|
Төсвийн ерөнхийлөн захирагч буюу ШЕЗ-ийн дарга С.Батдэлгэр ерөнхий менежерүүд буюу аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтсийн дарга нарын 2008 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2008 оны 2 дугаар сарын 4-ны өдөр хэлэлцэж, дараах байдлаар дүгнэв. Үүнд:
А буюу “Маш сайн” гэсэн үнэлгээг
1. Баянхонгор аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
2. Орхон аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
3. Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
4. Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
5.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтсийн дарга нар
В буюу “Сайн” гэсэн үнэлгээг
1.Булган аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
2. Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
3. Дорноговь аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
4. Дорнод аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 9 -с 17 |
Хамгийн их уншигдсан мэдээ
|
|
|
|