Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Нийт шүүхийн Ерөнхий шүүгч,тамгын дарга нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Бичсэн Administrator   
2009 оны 2-р сарын 03, Мягмар гариг, 06:23

dsc07685.jpgАнхан, давж заалдах шатны болон дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 2-6-ны өдрүүдэд болж байна.
Зөвлөгөөнөөр иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны 2008 оны нэгдсэн дүн,одоогийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцах ажээ. Дээд шүүхийн танхимуудын шүүгч нар гурван өдөр өөр өөрсдийн чиглэлээр Ерөнхий шүүгч нарт номын дуу сонсгохоос гадна Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар,  Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд эл сургалтад оролцож шүүхээр шийдвэрлэж байгаа зарим төрлийн хэргүүдийн талаар ярилцах юм байна.
Мөн  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үр дүн, хүний нөөцийн байдал, төсөв санхүү, шүүгч, ажилтны ёс зүй зэрэг сэдвийг ч энэ үеэр хөндөн ярилцах ажээ.

Түүнчлэн энэ өдрүүдэд шүүхүүдийн тамгын хэлсийн дарга нарын сургалт семинар ч болж байна.

 
Мэдэгдэл
Бичсэн Administrator   
2009 оны 1-р сарын 30, Баасан гариг, 05:01
Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн ардчилсан, эрх зүйт төрийн үйл ажиллагааны тулгуур зарчим нь хүн төрөлхтний түүхэн хөгжлийн шалгуураар тогтоогдсон агуу их ололт юм. Уг зарчим Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олж, Монголын шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс суурь нь болсон  билээ.
Дэлхийн ардчилсан улс орон бүрт хэрэгждэг энэхүү зарчмыг зарим иргэд, албан тушаалтан, улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд үгүйсгэхийг оролдож, шүүхийн шийдвэрийг санааныхаа зоргоор үнэлж дүгнэх, хуулиар олгогдсон бүрэн эрх, үүргийн дагуу ажлаа гүйцэтгэж буй шүүх, шүүгчид рүү элдвээр дайрах, гүтгэх, доромжлох, үйл ажиллагааных нь талаар ор үндэсгүй мэдээлэл олон нийтэд зориуд санаатайгаар тараах  явдал сүүлийн үед хэрээс хэтэрч байна.
Эдгээр өдөөн хатгалга, доромжлол, дайралтыг шүүх, шүүгчид тэвчин өнгөрүүлж ирсэн нь хууль зөрчсөнөө хаацайлж нуусных биш харин аливаад төвч байр суурьнаас хандаж, ард олныхоо түвшин амгаланг эрхэмлэн, авах гээхийн ухаанаар хүлээцтэй хандсаных билээ. Түүнчлэн аль ч улс орны шүүх нийгмийн болон улс төрийн амьдралын асуудалд хөндлөнгийн байр сууриа хадгалдаг нь дэлхий нийтийн жишиг юм.
Дэлгэрэнгүй...
 
Баянхонгор аймгийн шүүх шинэ байртай боллоо
Бичсэн Administrator   
2009 оны 1-р сарын 26, Даваа гариг, 06:40

dscf0770.jpgБаянхонгор  аймгийн шүүх, прокурорын шинэ конторын барилгын нээлтийн ажиллагаа  1 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн тэргүүн О.Зандраа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санхүүгийн тасгийн дарга С.Жанхор нар оролцлоо. Шүүх, прокурорынхны ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн уг барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан юм байна. Мөн шүүхийн ажилтнуудын тасалгааны тавилга, тоноглолыг ч мөн энэхүү хөрөнгө оруулалтаас гаргажээ.

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэл” төслийн санхүүжилтээр үүнээс гадна Увс, Говь-Алтай аймгийн шүүхийн албан конторын барилгыг шинээр барьж, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Баян-Өлгий, Ховд, Завхан, Төв аймгийн болон Сүхбаатар дүүргийн шүүхийн барилгыг өргөтгөн, иж бүрэн засварлаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 2-р сарын 02, Даваа гариг, 12:18
 
Зөвлөмж
Бичсэн Administrator   
2009 оны 1-р сарын 07, Лхагва гариг, 02:53
             Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх,  хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ” гэж заасны дагуу аливаа улс төрийн намын гишүүн төрийн болон үйлчилгээний албан хаагчид цаашид тухайн албан тушаалдаа үргэлжлэн ажиллах тохиолдолд намын гишүүнээсээ түдгэлзэж, энэ тухайгаа харъяалах намын байгууллага болон тухайн байгууллагын тамгын хэлтэст Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалт мөрдөж эхэлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2009 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн дотор бичгээр албан ёсоор мэдэгдэхийг зөвлөж байна.
Энэхүү зөвлөмжид дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийт төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад мэдээлэх хэлбэрээр зохион байгуулахыг мэдэгдье.   
   
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба

 
Аймгийн захиргааны хэргийн болон сум дунд, дүүргийн шүүхийн шүүгч томилогдлоо
Бичсэн Administrator   
2008 оны 12-р сарын 31, Лхагва гариг, 05:23
justitia02.gifЭнхжаргалын Золбадрахыг Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Чулуунбаатарын Отгонбаярыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Мөн Даваажавын Батсайханыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр, Цэрэннадмидын Батсүрэнг Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус улируулан томиллоо.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 12-р сарын 31, Лхагва гариг, 05:24
 
Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, түтгэлзүүллээ
Бичсэн Administrator   
2008 оны 12-р сарын 31, Лхагва гариг, 05:16
          Өөрөө хүсэлт гаргасан тул Доржсүрэнгийн Батбаясгаланг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Жанчивын Энхжаргалыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Баянжавын Сумъяаг Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө. Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч Базарсадын Нацагдоржийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгож, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 12-р сарын 31, Лхагва гариг, 05:26
 
Бусад мэдээллүүд...
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 10 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр480
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6494
mod_vvisit_counterЭнэ сард3482
mod_vvisit_counterНийт115017

Онлайн зочид

Манайд 6 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.