Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

ШҮҮХИЙН МОНИТОРИНГИЙН АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 21, Баасан гариг, 03:42

МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 09 сарын 15 өдөр                         Дугаар 43                               Улаанбаатар хот

Хөтөлбөр хэрэгжих шүүхүүдийг тогтоож,
ажлын хэсгийн гишүүдийн нэрсийг шинэчлэн батлах тухай

Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.         Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах" төслөөс Монгол Улсын шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажиллагааг эхний ээлжинд Орхон, Өмнөговь аймгийн болон Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг түшиглэн зохион байгуулсугай.

2.         Мониторинг хэрэгжих түшиц шүүхүүдийн Ерөнхий шүүгч /анхан болон давж заалдах шатны шүүхийн/, тамгын хэлтэс, албаны дарга нарт хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, тухайн шүүх дээр хийгдэх ажиллагааг зохицуулахыг үүрэг болгосугай.

3.         Хөтөлбөрийн хүрээнд байгууллагдсан мониторингийн ажлын хэсгийн

бүрэлдэхүүнд өөрчлөлт орох шаардлагатай болсон тул нэрсийг хавсралтаар

шинэчлэн баталсугай.

4. Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2008 оны 20, 21, 22 дугаар захирамжуудын 1 дэхь хэсгийг хүчингүйд тооцсугай.

Дарга                                                  С.Батдэлгэр

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 02:58
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ЗАХИРАМЖ
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 21, Баасан гариг, 01:55

2010 оны 05 дугаар сарын 11 өдөр           дугаар 16           Улаанбаатар хот

“Иргэний болон гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн
зуучлах тогтолцоог бий болгох” ажлыг судалж,
хэрэгжүүлэх зөвлөлийг байгуулах тухай

Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын шүүхэд иргэний болон болон гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бий болгох ажлыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Японы “Жайка” Олон улсын байгууллагын “Иргэний болон гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг ашиглах нь” төсөл хамтран судалж, хэрэгжүүлэх зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Зөвлөлийн ахлагч: Ц.Амарсайхан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн
Нарийн бичгийн дарга: М.Баясгалан Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах

Гишүүд:
Д.Тунгалаг Улсын дээд шүүхийн шүүгч
П.Золзаяа Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн
Ц.Өрнөндэлгэр Нийслэлийн шүүхийн шүүгч
Т.Гариймаа Нийслэлийн шүүхийн шүүгч
Л.Амарсанаа Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
Ц.Оч Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч
Д.Оюундарь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч
Б.Баатар Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
Ж.Сэлэнгэ Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч
Р.Мэндсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны шүүхийн захиргааны удирдлагын тасгийн дарга

2. Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааны тодорхой чиглэлээр дэд ажлын хэсгүүдийг шүүх дангаар болон холбогдох байгууллагатай хамтарч байгуулах саналыг боловсруулж, танилцуулахыг зөвлөл (Ц.Амарсайхан)-д хариуцуулсугай.

3.Холбогдох ажлын төлөвлөгөөг гаргаж, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, туршилт хийх, шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажлыг хэрэгжүүлэх удирдамжийн төслийг боловсруулах, ажлын явцын талаар тогтмол танилцуулж байхыг зөвлөлд даалгасугай.

 

ДАРГА С.БАТДЭЛГЭР

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 09:07
 
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 07:28

1.“Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, сум дундын шүүхийн шүүгчийн нийт 4 орон тоонд сонгон шалгаруулалт зарласугай.  Үүнд:
1/ Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч;
2/ Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч;
3/ Дархан-Уул аймгийн шүүхэд 1 шүүгч;
4/ Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд 1 шүүгч;

2. Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.


Нэр дэвшигчдээс 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Мэргэшлийн хорооны танхимд шалгалт авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.gcc.mn хаягаар болон  263314, 92007726 дугаарын утсаар тодруулна уу.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 07:31
 
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИД ТОМИЛОГДЛОО
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 12, Лхагва гариг, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар зарлигаар Сономдоржийн Пүрэвсүрэнг Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Бямбаагийн Тунгалагсайханыг Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан, Нэргүйн Батчимэгийг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Бадамдоржийн Ариунбаярыг Завхан аймгийн шүүхийн шүүгчийн, Лхамхүүгийн Баатар, Базаррагчаагийн Түмэнцэцэг нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн, Энхтуяагийн Халиунбаярыг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дамдинсүрэнгийн Зоригтбаатарыг Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар болсон байна.

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон Нэргүйн Батчимэгийг Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Бадамдоржийн Ариунбаярыг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Данзангийн Эрдэнэбилэгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 13, Пүрэв гариг, 04:19
 
Нягтлан бодогч нарт
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг, 01:57

Төрийн Өмчийн хороонд хөрөнгийн дахин үнэлгээний материал явуулаагүй дараах аймгууд Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар яаралтай ирүүл. Ирүүлсэн газрууд 262371 утсаар Сувдмаатай эргэж холбогдох шаардлагатай байна.

Архангай
Баян-Өлгий
Булган
Говь-Алтай
Дорнод
Дундговь
Завхан
Тосонцэнгэл
Орхон
Өвөрхангай
Хархорин
Өмнөговь
Хөвсгөл
Хэнтий
Сэлэнгэ
Зүүнхараа
Сүхбаатар
Төв
Бор-Өндөр
Хатгал
Ховд Булган

 

 
Мэдээ
Бичсэн Administrator   
2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг, 07:17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаар зарлигаар Пунцагийн Золзаяаг Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр томиллоо.

Мөн өдрийн 76 дугаар зарлигаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга О.Машбатыг Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилсон байна.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 2 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр131
mod_vvisit_counterӨчигдөр1109
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1240
mod_vvisit_counterЭнэ сард5352
mod_vvisit_counterНийт116887

Онлайн зочид

Манайд 17 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.