Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Шүүгч, шүүхийн ажилтнуудад албаны орон сууц эзэмшүүллээ
Бичсэн Administrator   
2008 оны 4-р сарын 04, Баасан гариг, 05:34

picture_252-2.jpg

Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2008 онд 21 аймгийн шүүх тус бүр 2, Нийслэлд 7, бүгд тэрбум 250 сая төгрөгийн үнэ бүхий 48 орон сууцыг худалдан авахаар төлөвлөсөн юм.

Шүүхийн байгууллага өөрийн мэдлийн орон сууцтай болсноор шүүгч, ажилчдыг төв, орон нутагт тогтвортой ажиллаж, амьдрах, улмаар шүүгчийг сэлгэн ажиллуулах боломжоор хангагдаж байна.

Эхний ээлжийн шинэ орон сууцны эрхийн бичгийг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч С.Оюунчимэг, ШЕЗ-ийн Сахилгын хорооны ажлын албаны дарга Б.Энхбаатар, сахилгын хорооны ажлын албаны хянан шалгагч С.Амардэлгэр, ШЕЗ-ийн референт Ц.Нарангэрэл, Нийслэлийн шүүхийн жижүүр Л.Батболд, Нийслэлийн шүүхийн жолооч М.Рэнцэндорж нарт хүлээлгэн өглөө. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 5-р сарын 14, Лхагва гариг, 23:29
 
“Шүүхийн менежмент” гарын авлага номыг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болов
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 14, Баасан гариг, 00:38

meet_the_jrp.jpg
2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Шүүхийн менежмент” гарын авлагыг боловсруулах ажлын хэсгийн гишүүд ээлжит уулзалтаа ШЭМШХТөслийн ХЗҮТөв дэх офисд хийв. Уулзалтанд ШЭМШХТөслийн удирдагч хатагтай Хайке Грамскоу оролцож, гарын авлагын талаар гишүүдтэй санал бодол солилцон, зарим зөвлөгөөг өгөв.  Тэрээр дээрх гарын авлага гарах гэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, ажлын хэсэгт амжилт хүсэв.
 

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 4-р сарын 15, Мягмар гариг, 22:00
 
Иргэний сургалт-2008
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 14, Баасан гариг, 00:28
2008 оноос эхлэн Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн иргэний танхим хамтран ГТХАН-ийн “Хуульчдын сургалт ба давтан сургалт” төслөөс санхүүжүүлэн зохион байгуулдаг байсан Иргэний хуулийн тодорхой сэдвийн хүрээнд явагддаг Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг 2008 оны 4 дүгээр сарын 21-нээс 2008 оны 5 дугаар сарны 16-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ удаа  “Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн зохицуулалт, хууль хэрэглэх аргачлал” сэдвээр явагдах ээлжит сургалтын хөтөлбөр боловсруулах шүүгч багш нарын нэгдсэн цугларалт 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдана.
Сургалт явагдах хуваарийг сургалт хэсгээс эсвэл эндээс үзнэ үү.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 19, Лхагва гариг, 21:29
 
Шүүгч нар томилогдов
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 11, Мягмар гариг, 20:53

snb15221-2.jpgМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Сүрэнхорлоогийн Өсөхбаярыг Архангай аймгийн шүүхийн шүүгчийн, Акраны Дауренбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Балдангомбын Хишигдавааг Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Одонгийн Баатарсүхийг Хэнтий аймгийн шүүхийн шүүгчийн, Лувсанжавын Ганзоригийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Норовын Лхагвадоржийг Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Түндэвийн Даваасүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус улируулан томилсон байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 11, Мягмар гариг, 22:28
 
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар “Албаны орон сууц эзэмшүүлэх тухай журам” батлагдан гарлаа
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 03, Даваа гариг, 20:30

        ШЕЗ-ийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар шүүгч, ажилтнуудад албаны орон сууц эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан шинэ журам батлагдан гарлаа. Журамд зааснаар байгууллагын мэдлийн орон сууц нь албан тушаалын байр байх бөгөөд байгууллагын өмч байна. Орон сууц эзэмшигч нь орон сууцны бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглалтын болон үйлчилгээний зардлыг хариуцах бөгөөд орон сууцны урсгал засварыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэнэ. Орон сууцыг бусдад худалдах, барьцаалах, түрээслэхийг хориглоно. Мөн энэ журмаар ямар шалгуурыг хангасан шүүгч, ажилтан орон сууцыг эзэмших, энэ тухай шийдвэрийг хэрхэн гаргах, ямар албан тушаалтантай орон сууц эзэмших гэрээг байгуулах, ямар тохиолдолд уг гэрээг цуцлах зэрэг харилцааг зохицуулснаас гадна гэрээний загварыг батлан гаргасан болно. Файл хэлбэрээр эндээс татаж авна уу, Мөн тогтоол захирамж хэсгээс орж татаж авч болно.

Мэдээ бичсэн: Р.Мэндсайхан. 2008.03.04.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 20:36
 
“Шүүхийн менежмент” гарын авлагыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдав
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 03, Даваа гариг, 20:28
    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар захирамжаар Монгол Улсын “Шүүхийн менежмент” гарын авлагыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийн ахлагчаар УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, нарийн бичгийн даргаар ШЕЗ-ийн ажлын албаны Шүүхийн захиргааны удирдлагын тасгийн дарга Р.Мэндсайхан, гишүүдэд Улсын Дээд шүүхийн тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн дарга Н.Дагва, “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр” төслийн ажилтан Д.Уран нар томилогджээ. Ажлын хэсэг энэ хугацаанд 4 удаа хуралдаад байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гарын авлагын агуулгыг дараах байдлаар гаргаад байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 21:45
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 15 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр474
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6488
mod_vvisit_counterЭнэ сард3476
mod_vvisit_counterНийт115011

Онлайн зочид

Манайд 3 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.