Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Бүх шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын хэлтэс албаны дарга нарын сургалт, зөвлөгөөн явагдах гэж байна
Бичсэн Administrator   
2008 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 03:12
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хамтран зохион байгуулж байгаа Анхан, давж заалдах шатны болон дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөн, Аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн болон сум дунд, дүүргийн шүүхийн тамгын хэлтэс, албаны дарга нарын сургалт, семинар 2008 оны 01-р сарын 28-наас 01-р сарын 31 ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 03:28
 
Шүүгч нар томилогдлоо
Бичсэн Administrator   
2008 оны 1-р сарын 08, Мягмар гариг, 21:47
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 296 дугаар зарлигаар Батлайн Намхайдоржийг Завхан аймгийн шүүхийн шүүгчийн, Пунцагийн Золзаяаг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Амарын Нарантуяаг Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүхийн шүүгчийн, Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Нямдоржийн Одонтуулыг Нийслэлийн Баянзүрх

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 05:42
Дэлгэрэнгүй...
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээлэл, олон нийттэй харилцах баг байгуулагдлаа
Бичсэн Administrator   
2008 оны 1-р сарын 06, Ням гариг, 10:15
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2008.01.04-ны өдрийн 03 дугаар тушаалаар ШЕЗ-ийн даргэд “Мэдээлэл, олон нийттэй харилцах баг”-ийг шинээр  байгуулан  ажиллахаар боллоо.
 Багийн бүрэлдэхүүнд ахлагчаар Шүүхийн захиргааны удирдлагын тасгийн дарга Р.Мэндсайхан /утас 261185/, зөвлөхөөр мэдээлэл, олон нийттэй харилцах “INNOVATION” төвийн захирал В.Бат-Эрдэнэ болон гишүүдэд
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 05:41
Дэлгэрэнгүй...
 
Шүүхийн захиргааны удирдлага2 ном
Бичсэн Web Master   
2008 оны 1-р сарын 01, Мягмар гариг, 11:54

"Шүүхийн Захиргааны удирдлага 2" ном хэвлэлтэнд бэлтгэгдэж байна. Энэхүү эмхэтгэл нь 2007 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргасан "Шүүхийн Захиргааны удирдлага" номын үргэлжлэл бөгөөд энэхүү эмхэтгэлүүд гарснаар шүүхийн Захиргааны удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн стандартыг бий болгоход чиглэсэн томоохон ажлыг хийж дуусгалаа.  Эдгээр эмхэтгэлүүдийг хэвлүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн АНУ-ын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр төслийн удирдагч ноён Гарри Ледбэттэр, төслийн удирдагч Д.Уран нарт гүн талархал илэрхийлье.  

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 05:41
 
Танилцуулга
Бичсэн Administrator   
2008 оны 1-р сарын 02, Лхагва гариг, 11:07
    Монгол  Улсын  шинэ Үндсэн хуулиар  “Монгол  Улсад  шүүх  эрх  мэдлийг  гагцхүү  шүүх  хэрэгжүүлэх”  бөгөөд  Шүүгчийн  хараат  бус,  шүүхийн  бие даасан байдлыг  хангах  зорилгоор   Шүүхийн  ерөнхий  зөвлөл  ажиллах ёстойг цоо шинээр тунхагласан билээ.  Үндсэн  хуулийн  49 дүгээр  зүйлд  зааснаар  “Шүүхийн  ерөнхий  зөвлөл  шүүх,  шүүгчийн  шүүн  таслах  ажиллагаанд  оролцохгүйгээр,  гагцхүү  хуульчдаас  шүүгчийг  шилж  олох,  эрх  ашгийг  нь  хамгаалах  зэрэг  шүүхийг  бие даан  ажиллах  нөхцлөөр  хангахтай  холбогдсон  үүргийг  биелүүлж”  байна.  Энэ  нь  шүүхийн  шүүн таслах  ажиллагаа, захиргааны  үйл  ажиллагааг  заагтай  авч  үзсэн, өөрөөр  хэлбэл  шүүх, шүүгч  шүүн таслах  ажлаа  хараат бусаар бие даан хэрэгжүүлэх нэгэн гол нөхцөл болсон дэвшилттэй  алхам  гэж үздэг.
   
  Шүүхийн  ерөнхий зөвлөл  нь бүх шатны шүүхийн  удирдлага,  зохион  байгуулалт,  захиргааны  үйл  ажиллагаатай  холбоотой  асуудлыг  улсын  хэмжээнд  нэгтгэн  судалж  асуудлыг  боловсруулан төрийн  бусад  эрх  мэдлийг  хэрэгжүүлж  байгаа  засаглалын  байгууллагуудтай  харилцдаг    хамтын  удирдлагын орон  тооны  бус  байгууллага  юм.

  Шүүхийн  бие даан  ажиллах  нөхцлийг  хангахын тулд   засаглалын бусад  байгууллагуудтай харилцан,  үйл  ажиллагаагаа  уялдуулсны  дүнд хэрэгжих өргөн  хүрээ  бүхий  энэхүү үүргийг Шүүхийн ерөнхий  зөвлөлд Үндсэн хуулиар ногдуулсан нь  Шүүхийн  Ерөнхий зөвлөлийн   бүрэлдэхүүнд  засаглалын  бусад  байгууллагын  төлөөллийг  оролцуулах  шаардлагыг  нөхцөлдүүлж,  төрийн  хууль  тогтоох,  гүйцэтгэх  эрх  мэдлийн байгууллагуудын  хоорондын  харилцааны  эрх зүйн  үндэс  болдог.
    Шүүхийн  тухай  хуулийн  61 дүгээр  зүйлд  зааснаар  Ерөнхий  зөвлөл 14  гишүүнээс  бүрдэх  бөгөөд  түүнд  Улсын дээд  шүүхийн  Ерөнхий  шүүгч,  Улсын  Ерөнхий  прокурор,  хууль  зүйн  асуудал  эрхэлсэн  Засгийн  газрын  гишүүн,  Улсын  Их  Хурал,  Ерөнхийлөгчөөс  томилсон  тус  бүр нэг хүн, Шүүгчдийн зөвлөлөөс сонгосон бүх шатны  шүүхээс  тус  бүр  2 шүүгч, нийслэлийн шүүхээс 1 шүүгч  ордог.  Орон  нутагт  тухайн  шатны  шүүхийн  захиргааны  удирдлага,  шүүн  таслах  ажиллагааны зохион байгуулалтын  асуудлыг   шүүхийн тамгын хэлтэс  хариуцан,  Шүүхийн ерөнхий  зөвлөлийн  бодлого  шийдвэрийг  хэрэгжүүлж  ажилладаг.
Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг:
  • 1.зохих байгууллага, албан тушаалтантай зөвшилцөн Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршил, нутаг дэвсгэрийн харьяалалыг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • 2.бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • 3. шүүхийн төсвийг хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;
  • 4.шүүгчийг томилуулах, сэлгэн ажиллуулах, чөлөөлүүлэх, огцруулах тухай саналыг  Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
  • 5.шүүгчийг шилж сонгох, шалгаруулах, мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
  • 6.шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах болон шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргах журам, шалгуурыг тогтоох, Мэргэшлийн хороог байгуулах;
  • 7.шүүгч, шүүхийн болон шүүхийн байгууллагын ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрийн дээд шагналд тодорхойлох, шүүхийн шагналын журам тогтоох;
  • 8.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх;
  • 9.тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор шүүхийн тамгын газар, хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх;
  • 10.хууль тогтоомжийн дагуу шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын зэрэг дэвийн болон бусад нэмэгдэл тогтоох;
  • 11.Ерөнхий зөвлөлийн ажлын албаны болон шүүхийн тамгын  газар, хэлтэс, албаны ажилтан, түүнчлэн шүүгчийн туслахын орон тоог тогтоох;
  • 12.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

    Шүүхийн  ерөнхий  зөвлөл  шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус  ажиллах  нөхцлийг хангах  чиглэлээр  үйл ажиллагаагаа  тасралтгүй  өргөжүүлж, энэ  ажилдаа төрийн  эрх  мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагын болон олон улсын  байгууллага, хандивлагчдын дэмжлэг,  мэргэжлийн туслалцааг  авч уялдуулан, үр ашигтай  хамтран  ажилласны дүнд шүүхийн  байгууллагын  хөгжилд нааштай  ахиц өөрчлөлтүүд гарсаар байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн  үйл ажиллагааны  үр дүнд  Монгол Улсын шүүхийн боловсон хүчнийг давтан сургах Шүүгчдийн давтан сургалтын төвтэй болж, тэнд нийт шүүгчид мэргэжлээ дээшлүүлж,  төвлөрсөн  суурин газруудын шүүхүүд  орчин үеийн  техник хэрэгслээр хангагдан мэдээллийн  автомат сүлжээг ашиглаж,  шүүхийн  ажлын конторын  нөхцөл шинэ  түвшинд гарч, нийт шүүхийн  автомашины  парк  шинэчлэгдэж  чадлаа.  Өнөөдөр Монгол  улсын шүүхийн  байгууллагууд   орчин үеийн  төрийн  байгууллагын  хөгжлийн  түвшинтэй хөл нийлэхүйц чадварлаг боловсон хүчинтэй, ажлын нөхцөл, ахуй хангамжийн хувьд  өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдсэн  төрийн бие даасан нэгэн эрх мэдлийг  хэрэгжүүлэгч бүхэл бүтэн институц болоод байна.  
 
sxem1.jpg
sxem2.jpg
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 6-р сарын 12, Пүрэв гариг, 23:14
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 17 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр471
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6485
mod_vvisit_counterЭнэ сард3473
mod_vvisit_counterНийт115008

Онлайн зочид

Манайд 7 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.