Skip to content
  Home Шүүхийн ерөнхий зөвлөл

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Ерөнхий зөвлөлийн гишүүд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2007 оны 12-р сарын 09, Ням гариг, 08:37

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Дарга

С.Батдэлгэр - Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч

Гишүүдийн нэрс

1. Д.Батсайхан - Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн
2. Д.Тунгалаг - Улсын Дээд шүүхийн шүүгч
3. Ц.Нямдорж – Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн яамны сайд
4. Г.Ганзориг - Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
5. Д.Дорлигжав - Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх
6. Ц.Зориг - Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч
7. Д.Дамдиндорж – Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч
8. Б.Тунгалагсайхан – Баянхонгор аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
9. Г.Болормаа – Хэнтий аймгийн сум дундын II шүүхийн Ерөнхий шүүгч
10. Ц.Батсүрэн – Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
11. Д.Мягмаржав – Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
12. Н.Сүхбаатар - Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч

 




Содномдаржаагийн Батдэлгэр

  • 1965 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1987 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгссөн,
    хуульч. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.
  • 1987-1988 онд Эрдэнэт хотын шүүхийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгч
  • 1988-1993 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч
  • 1993-1999 онд Нийслэлийн шүүхийн шүүгч
  • 1999- 2005 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2005 онд Улсын Дээд шүүхийн шүүгч
  • 2005.10.17-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга.
Дээшээ



batsaikhan.jpg
Даваажавын БАТСАЙХАН


1953 онд Булган аймгийн Булган суманд төрсөн.

1975 онд Хууль цаазны дунд сургууль,1984 онд ОХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг тус тус төгссөн, хуульч.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.  

1975-1978 онд Эрдэнэт хотын прокурорын газарт мөрдөн байцаагч;
1984-1985 онд Архангай аймгийн прокурорын орлогч;
1985-1990 онд Өвөрхангай аймгийн прокурор;
1990-1999 онд Улсын Дээд шүүхийн гишүүн, шүүгч;
1999-2002 онд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн;
2002-2005 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2005 оноос Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн;

2009 оноос Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн

Дээшээ



d.tungalag.jpg
Дагвадоржийн ТУНГАЛАГ


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн.  

1982 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгссөн, хуульч.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй .  

1980-1982 онд Октябрийн районы шүүхэд нарийн бичгийн дарга;
1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч;
1992-1993 онд Сүхбаатарын районы шүүхийн дарга;
1993 оноос Улсын Дээд шүүхийн шүүгч;

2009 оноос Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн.

Дээшээ



2000-nyamdorj.jpg

Цэндийн НЯМДОРЖ

  • 1956.08.10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, баяд, ам бvл 4.
  • 1975 онд Увс аймгийн төвийн 10 жилийн 1-р дунд сургууль
  • 1981 онд Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1981-1986 онд Улсын прокурорын газарт хэлтсийн прокурор, тасгийн дарга
  • 1986-1988 онд Улсын прокурорын газрын хэлтэс, тасгийн дарга
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
  • 1990 онд Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
  • 1990-1992 онд Монгол улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2008 оны 9 сараас Монгол Улсын засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
Дээшээ


G.Ganzorig

Гомбосүрэнгийн ГАНЗОРИГ

  • Дорноговь аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль
  • Кубанийн ИС-ийн хуулийн анги. Краснодар.ОХУ./1982/
  • Вашингтоны хуулийн сургуулийн магистр. Вашингтон. АНУ /2000/
  • Шүүгч. Дорноговь аймгийн шүүх, Ардын армийн шүүх
  • Цэргийн шүүхийн дарга. Зүүнбаян гарнизон.
  • Монгол улсын Дээд шүүхийн шүүгч
  • Ganzorig Consulting Inc хуулийн компанийн захирал
  • Шинжээч. МУ-ын Ерөнхий сайдын дэргэхэд Хилийн чанад дахь Монгол улсын иргэн, хуулийн байгууллагын эрх ашгийг хамгаалах зөвлөл
  • МУ-ын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх
Дээшээ



Д.Дорлигжав

  • Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх
Дээшээ


zorig02.jpg

Цэвэгмидийн ЗОРИГ

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1959 оны 11-р сарын 10-нд төрсөн.
  • 1982 онд Монгол Улсын Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн.
  • 1982-1986 онд Сэлэнгэ аймгийн шүүхийн гишүүн бөгөөд улсын арбитрч.
  • 1986-1989 онд Монгол Улсын Дээд шүүхэд Улсын арбитрч,
  • 1989-1990 онд Хууль зүй, арбитрын яаманд Улсын арбитрч.
  • 1990-1992 онд Улаанбаатар хотын Октябрийн районы Ардын шүүхийн шүүгч.
  • 1992-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч.
  • 2006 оны 3 дугаар сараас Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
  • 2006 оны 01 сарын 20 -с Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн
    Монгол Улсын шүүхийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.
Дээшээ



new_damdindorj2.jpg

Дугажийн ДАМДИНДОРЖ

  • 1953 Төрсөн аймаг, сум, хот: Хөвсгөл аймаг, Баянзүрх сум
  • 1961-1971 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10-н жил - бүрэн дунд боловсрол
  • 1973-1976 онд Хууль цаазны дунд сургууль -хуульч
  • 1979-1984 онд Монгол Улсын Их Сургууль-хуульч
  • 1999 онд Монгол Улсын Их Сургууль - Хууль зүйн ухааны магистр
  • 1972-1973 он Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд жолооч
  • 1976-1979 он Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгч
  • 1984-1990 он Монгол Улсын Дээд шүүхэд мэргэжилтэн хэлтсийн дарга
  • 1990-2000 он Архангай аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч
  • 2000-2004 он хүртэл Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2004 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2002-2004, 2006 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн    Зэрэг дэв: Дэд түшээ
    Шагнагдаж байсан шагнал: 2002 онд Алтан гадас одонгоор, 2008 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор
Дээшээ


tungalsaihanbh.jpg

Бямбаагийн ТУНГАЛАГСАЙХАН

  • 1971 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.
  • 1988 онд Архангай аймгийн 10 жилийн 1-дүгээр сургуулийн 10 дугаар анги, 1993 онд Монгол улсын Их Сургуулийн хуулийн ангийг төгссөн. Дээд боловсолтой, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр.
  • Б.Тунгалагсайхан нь 1993 оны 05-р сараас Архангай аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 1995 оны 07-р сараас  туслах шүүгчээр,
  • 1996 оны 05 сараас сум дундын шүүхийн шүүгчээр,
  • 2000 оны 05 сараас 2001 оны 12 сард давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
  • 2001 оны 12 дугаар сараас  сум дундын ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004.02.06 ны өдрийн 09 тоот зарлигаар Баянхонгор аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.
  • 2008 оны 2 дугаар сард Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
Дээшээ


G.Bolormaa

Гэндэндоржийн БОЛОРМАА

  • 1965 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн.
  • 1988 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1988-1993 онд Хэнтий аймгийн шүүхэд хэсгийн шүүгчээр,
  • 1993-2000 онд сум дундын шүүхийн шүүгчээр,
  • 2000 оноос одоог хүртэл сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
  • Мэргэжлээрээ болон шүүгчээр 22 дахь жилдээ ажиллаж байгаа.
  • Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар” зэрэг дэвтэй.
Дээшээ

 

batsuren_03.jpg

Цэрэннадмидын БАТСҮРЭН

  • 1961 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн.
  • 1979 онд Мандалговь хотын 10 жилийн сургууль
  • 1988 онд Хууль цаазны дунд сургууль
  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн, Хууль зүйн ухааны магистр.
  • 1980-1984 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга
  • 1984-1988 Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын АДХГЗ-нд чанарын албаны дарга.
  • 1988-1989 онд Дундговь аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт хуулийн зөвлөгч, өмгөөлөгч
  • 1994-2000 онд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
  • 2000-2002 онд Архангай аймгийн Ерөнхий шүүгч
  • 2002 оны 10 сараас одоог хүртэл Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2008 онд Алтан гадас одонгоор шагнагдаж байсан
Монгол улсын шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.

Дээшээ


D.Myagmarjav

Дарамын МЯГМАРЖАВ

  • 1961 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.
  • 1984 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1984-1985 онд Дархан хотын шүүхийн Найрамдал хорооны хэсгийн шүүгч,
  • 1985-1986 онд Дархан хотын шүүхийн гишүүн, арбитрч,
  • 1987-1990 онд Дархан хотын МАХН-ын хороонд хуулийн байгууллага хариуцсан зааварлагч,
  • 1990-1993 онд Дархан хотын 3 дугаар хэсгийн шүүхийн шүүгч, шүүхийн орлогч дарга,
  • 1993-1994 онд Дархан хотын шүүхийн шүүгч,
  • 1994 оны 10 сараас Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч,
  • 2004-2006 онд тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр хавсран ажилласан.
  • 2007 оноос Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.
  • Мэргэжлээрээ 26 жил, шүүгчээр 22 дахь жилдээ ажиллаж байгаа.
  • Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.
Дээшээ


nurzed_sukhbaatar_02.jpg

Нүрзэдийн СҮХБААТАР

  • 1964 оны 3-р сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, эрэгтэй
  • 1984-1987 онд Хууль цаазын дунд сургуульд суралцаж “хуульч”, 1995 онд Монгол Улсын Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн.
  • 1981-1982 онд Зөвлөлтийн барилгын 3-р трестэд мужаан,
  • 1982-1984 онд Засгийн газрын ордны гуанзанд ачигч,
  • 1987-1990 онд Ажилчны районы Ардын шүүхэд нарийн бичгийн дарга.
  • 1990-1992 онд Ажилчны районы Ардын шүүхэд тогтоол гүйцэтгэгч.
  • 1995-2004 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч.
  • 2004 оноос Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
  • Монгол Улсын шүүхийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.
  • 2008 оны 02 сарын 14-с Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн
Дээшээ
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 02, Даваа гариг, 07:06
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр474
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6488
mod_vvisit_counterЭнэ сард3476
mod_vvisit_counterНийт115011

Онлайн зочид

Манайд 4 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.