JDS–ийн хөтөлбөрийн тухай.
1. JDS–ийн удирдамж
Зорилго:
JDS–ийн хөтөлбөр нь Японы улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын засгийн газарт хэрэгжиж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөр нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нөлөө бүхий 21-р зууны манлайлагч болох чадварлаг төр захиргааны залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.
Цаашлаад суралцагчид нь сурч байх хугацаандаа Япон орныг улам сайн гүнзгий мэдэрч, улмаар хоёр орны найрамдалт харилцаа холбоог бэхжүүлэн гүнзгийрүүлэх үйлсэд гар бие оролцоно гэдэгт итгэж байна. Тус хөтөлбөрт хамрагдаж Японд суралцах оюутнууд нь Японы их дээд сургуулиудад мэргэжлийн тал дээрхи эрдэм мэдлэгээ дээшлүүлэхийн сацуу судалгаа шинжилгээний ажилтайгаа уялдуулан олон сайхан хүмүүстэй холбоо тогтоох үндэс суурь нь тавигдаж өөрийн орондоо тулгамдаж буй нийгэм эдийн засгийн хөгжилийн явц дахь асуудлуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх болно.
JDS хөтөлбөр нь 1999 онд Узбекистан, Лаос-д эхлээд Бангладеш, Вьетнам, Камбож гэх мэт 11 оронд хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь гадаад оюутнуудад мастерын зэрэг олгох тогтолцоотой бөгөөд тэнцэгсэд нь 2009-2010 онуудад Японы их дээд сургуульд магистерын зэрэг горилох ба англи хэл дээр сургалт явагдана.
/Монголд хэрэгжүүлэлж буй нөхцөл байдал болон шинэчилсэн дүрэмтэй холбогдолтой тайлбар/
Монголд 2001 оноос эхлэн хэрэгжиж энэ жилийн 7 сар хүртэл нийтдээ 139 оюутныг сургаж 79 оюутан нь эх орондоо төгсч ирээд байна.
Өнгөрсөн жил хүртэл олон нийтэд нээлттэйгээр бүртгэл явуулан элсэлтээ авдаг байсан ба энэ хөтөлбөрийн зорилго болох / Төр захиргааны ажилтан бэлтгэх / гэсэн зорилгоо үр дүнд хүргэхийн тулд энэ жилээс эхлэн сэдэв тогтоон, тогтсон байгууллагаас тодорхойлуулагчдыг шалгаруулах болсон.
Тогтоогдсон байгууллагаас нэр дэвшигчигчидыг хүлээн авах тогтолцооны гол агуулга нь төгсч ирсэний дараа нэр дэвшигчийн байгууллагын тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтанд тэнцэгчдийн зөвхөн мэдлэг боловсрол ур чадварыг сайжруулахаар зогсохгүй тухайн байгууллагын хөгжлийг дээшлүүлэх зорилго бүхий болно.
Иймд одоо төрийн албаны үндсэн ажилтан биш бөгөөд холбогдох буюу харъяа төслийн ажилтан байсан ч ирээдүйд тухайн байгууллагын хувьд хэрэгцээтэй ба тогтоосон сэдэвт тэнцэхүйц хэмжээний чадварлаг хүн байгаа тохиолдолд тухайн байгууллагын хэрэгцээнээс шалтгаалан төгсч ирсэний дараа нэр дэвшүүлсэн байгууллагад буцаж ажиллах нь баталгаажсан тохиолдолд Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн элсэлтэнд бүртгүүлэх эрхийг олгоно.
Иймд хувь хүнээс элсэлтийн материалыг хүлээн авахгүй ба тухайн байгууллагуудын хүний нөөцийн талаархи төлөвлөгөөг боловсруулуулан байгууллагаас тодорхойлуулагчдын материалыг хүлээн авна.
Энэ шинэчилсэн тогтолцоо нь энэ жилээс эхлэн 4 жилийн хугацаатайгаар үргэлжлэх төлөвлөгөөтэй ба Монголын засгийн газар болон та бүхний харъяалагдаж буй байгууллагын хөгжлийн стратегийг үндэслэн тогтоогдсон сэдвийн дагуу судалгааны сэдвээ боловсруулах хэрэгтэй.
Мөн энэ жил буюу эхний болох 1 дэхь жил Монголын хүний нөөцийн бэлтгэх хэрэгтэй эсэхийг хянах маш чухал жил тул энэ жилийн элсэлтэнд оролцогчдын тооноос шалтгаалан дараа дараагийн жилийн хүлээн авах хүний тоог шийдвэрлэх тул аль болох чадварлаг сайн олон хүнийг тодорхойлохыг хүсч байна.
2. Тогтоосон сэдэв болон хүлээн авах их дээд сургууль
Монгол улсад боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бүхий чухал чиглэлийг голчлон сэдэв тогтоосон ба түүний дагуу хүлээн авах их дээд сургуулийг тохируулан сонгоно. Guideline –ийн 1-ээс 2-р хуудсанд сэдэв болон дээд сургуулийн нэрсийг бичсэн жагсаалт байгаа тул энэ хуудсыг сайн уншиж танилцаад бүртгүүлээрэй.
○1○1○1 Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах.
Үүнд: Хууль эрх зүй, эдийн засаг бизнесийн удирдлага чиглэл
○2○2○2 Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах.
/Суурь боловсрол ба мэргэжлийн сургалт зэргийг чанаржуулах замаар хүний нөөцийг хөгжүүлэх / Үүнд: Боловсролын чиглэл
○3○3○3 Байгаль орчныг хамгаалах /Байгаль орчны хамгаалалт ба байгалийн нөөцийн зохистой ашиглалт /
Үүнд: Байгаль орчны бодлого зохицуулалт чиглэл
○4○4○4 Эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтэц буй болгох. /Хотын хүрээлэн буй орчинг сайжруулах /
Үүнд: Байгаль орчны бодлого зохицуулалт
○5○5○5 Эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтэц буй болгох. / Хот суурин газрын чадвахыг бэхжүүлэх/
Үүнд: Хөгилийн инжнерчлэлийн чиглэл
Тогтоогдсон сэдвийн хувьд тус бүрийн байгууллагыг дээр тохируулсан байгаа. Тохируулсан байгууллага нь харъяалагдаж буй газар болон харъяа буюу холбогдох байгууллагууд ч үүнд хамааралтай. Мэргэжлийн чиглэл нь тогтоосон сэдэвт хамааралгүй байгууллагаас элсэлт авах боломжгүйг анхаарна уу.
Хүлээн авч буй сургуулийн тухайд Guideline-ний 11-р хуудсанд бичсэний дагуу их дээд сургуулиудын танилцуулга байгаа тул тогтоосон сэдэв болон дээд сургуулиудын танилцуулгыг харьцуулан сайн уншсаны үндсэн дээр судалгааны сэдвээ тогтооно уу.
Магистерын зэрэг горилно. Guideline-ний 9-р хуудсанд тэмдэглэгдсэн байгаа хүлээн авах их дээд сургуулиуд дахь судалгаа шинжилгээний тэнхим болон олгож буй эрдмийн зэрэг мөн дээд сургуулийн Home page-ын хаяг тэмдэглээстэй байгаа тул уншиж судлана уу.
3. Бүртгэлийн дараалал
/ Longlist = 4 жилийн хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөний жагсаалт /
Бүртгүүлүүлэгчийн тодорхойлт гаргах байгууллага нь эхлээд 4 жилийн хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргах ба түүнийг үндэслэн дараа дараагийн жилд ямар сэдвээр /чиглэлээр/ ямар хүмүүсийг сургах тал дээр хэдэн хүнийг тодорхойлох төлөвлөгөөг боловсруулан тараагдсан Longlist бичиж тэмдэглээд 7 сарын 10 ны өдөр буюу пүрэв гариг хүртэл JICE JDS оффест авчирч өгнө үү.
Материалаа өгөхдөө заавал тухайн байгууллагын албан бичигийг хавсаргаж өгнө үү.
Longlist-нд чиглэл тус бүрээр нь ангилан бичээрэй.
Guideline-ний 1-ээс 2-р хуудсанд бичсэний дагуу тогтоосон сэдэв хүлээн авах сургууль тохируулсан байгууллагыг жагсаасан байгаа. Та бүхний байгууллага хөгжлийн сэдвийн аль хэсэгт буюу тохируулсан байгууллагуудын нэрсийг хаана тэмдэглэгдсэн байгааг тодруулсны үндсэн дээр Longlist-ээ зохиох хэрэгтэй.
Жишээлбэл:
-Монгол банк бол эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлд тохируулсан байгууллага болох тул 2 хуудас Longlist-ийг бөглөж өгөх болно.
-Мөн түлш эрчим хүчний яам бол хууль эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага, хотын ойр орчимыг сайжруулах, хөгжилийн инжнерчлэл гэсэн 5 чиглэл тус бүр дээр нэг нэг Longlist-(нийтдээ 5 хуудас )ийг бөглөж өгөх болно.
1 дэхь жилийн жагсаалтанд, заавал нэр дэвшүүлэгч ажилтны овог нэр болон харъяалагдаж буй газар хэлтсийг бичих.
2 дахь жил болон дараа дараагийн жилд тодорхойлох хүмүүс нь тодорсон тохиолдолд нэр болон харъяалагдаж буй газар хэлтсийг бичиж тэмдэглэнэ үү.
Хэрвээ 2 дахь жил болон дараа дараагийн жилийн жагсаалтанд нэрс бичих хүндрэлтэй тохиолдолд аль газар хэлтэст хэдэн хүн сургах тухайгаа тэмдэглэнэ үү.
Олон сайн чадварлаг хүмүүсийг нэр дэвшүүлэн бүртгүүлэхийн тулд танай байгууллага болон холбогдох байгууллагууд уруу холбоо барихыг хүсч байна. Холбогдох байгууллагуудаас нэр дэвшүүлэн бүртгүүлэх тохиолдолд тус холбогдох байгууллагуудын албан бичгийг ч мөн хавсаргана уу.
Мөн тодорхойлох хүн байхгүй гэсэн хариулт өгсөн тохиолдолд энэ тухай бичсэн албан бичгийг хавсаргах хэрэгтэй.
Одоогийн хүснэгтэнд 5 хүний нэрсийг бичих эгнээтэй ба дээрхи хүснэгтийн дагуу 5 хүнээр хязгаарлаагүй болно. Аль болох олон чадварлаг хүмүүсийг нэр дэвшүүлэн бичиж тэмдэглэнэ үү.
Longlist –ийг файл буюу soft-оор авах сонирхолтой байгууллага байгаа тохиолдолд JICE JDS-н оффессоос имэйлээр явуулах тул энэ уулзалтын дараа хүлээн авах нэрийн хуудас бүхий имэйл хаягаа мэдэгдэнэ үү.
Энэ жилийн 9 сарын үед 2 дахь жил болон дараа дараагийн жилийн Longlist-ийг хүлээн авна. Тэр үед 2 дахь жил буюу дараа дараагийн жилд тодорхойлуулах хүмүүсийн нэрсийн жагсаалт болон харъяалагдаж буй газар хэлтсийн нэрсийг бичиж тэмдэглэнэ үү.
Энэ удаад холбогдох байгууллагын та бүхэнд анкет тараасан байгаа. Тараасан материалыг үзэж сонирхон уу.
Та бүхний харъяалагдаж буй яам тамгын газрын харъяа буюу холбогдох байгууллагуудын жагсаалтыг бичсэн байгаа. JDS-н үйл ажиллагааны хувьд та бүхэн өөрсдийн байгууллагаасаа харъяа буюу холбогдох байгууллага уруу холбоо барин улмаар элсэлтэнд хамруулуулах төлөвлөгөөтэйгээр жагсаалт гаргасан болно.
Төв болох яам тамгын газрын та бүхэн элсэлтэнд хамрагдаж болох байгууллагуудын нэрсийн ард дугуй тэмдэгээр тэмдэглэх ба мөн энд бичэгдсэнээс гадна өөр хамрагдах боломжтой байгууллагын нэрсийг бусад гэсэн газарт бичиж ард нь тэмдэглэгээ хийнэ үү. Мөн төв болох яам тамгын газрын та бүхнээс гадна бусад хүмүүс ч тэмдэглэл хийгдээгүй жагсаалт бүхий хуудас байгаа тул хэрвээ холбогдох байгууллагаас элсэлтэнд бүртгүүлэх төлөвлөгөө байгаа тохиолдолд тэмдэглэгээ хийхийн дээр өнөөдөр байгууллагатаа буцаж очиод заавал хүргүүлэхийг хүсч байна.
Мөн Longlist-ийг өгөх үед байгууллага тус бүрийн албан бичгийг хавсаргах шаардлагатай тул өнөөдөр элсэлтэнд хамруулах төлөвлөгөө бүхий харъяа буюу холбогдох байгууллага тус бүрийн албан бичигтэй хамт Longlist-ийг өгөх ёстойг холбоо барин мэдэгдээрэй. Хэрвээ нэр дэвшүүлэх хүн байхгүй тохиолдолд тэр тухай харъяа буюу холбогдох байгууллагуудын албан бичгийг хавсаргахыг хүсч байна.
AF –ийн тухайд
Тараагдсан AF-нь хүлээн авах эсцийн хугацаа 7 сарын 25-ны баасан гариг
Хувь хүнээс бүртгэлийн материал хүлээн авахгүй тул байгууллага дээрээ нэгтгэж материалаа өгнө үү.
7 сарын 10-ний өдөр хүртэл хүлээн авсан Longlist – нд бичигдсэн хүмүүсийн материалыг л хүлээн авах тул жагсаалтанд нэр ороогүй хүний материалыг хүлээн авч бүртгэх боломжгүй.
Сонгон шалгаруулахад нэлээд цаг зарцуулах тул заагдсан эцсийн хугацааг чандлан баримтлана уу. Эцсийн хугацаа өнгөрсөн тохиолдолд материал хүлээн авахгүй.
4. Тавигдах шаардлага
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага
- Монгол улсын иргэн байх
- 2009 оны 4 сарын 1 ны байдлаар 22-39 нас хүртэлхи /1969 оны 4-р сарын 2-оос хойш 1987 оны 4-р сарын 1 –нээс өмнө төрсөн байх/
- Монгол улсын засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн сургуулийг бакалавр зэргээр төгссөн байх
- Тухайн байгууллагын албан ёсны ажилтан байх
- Бүртгэлийн эцсийн хугацаа болох 2008 оны 7 дугаар сар 25 ныг хүртэл буюу одоо тухайн мэргэжлээр бакалавр зэрэг хамгаалаад 2 жил буюу түүнээс дээш жил ажилсан туршлагатай байх / Дээд сургууль төгсөхөөс өмнө ажиллаж байсан болон цагийн ажил хийж байсан, мөн ажиллаж байх хугацаандаа дунд тасарсан тохиолдлыг дээрхи жилд оролцуулан тооцохгүй. /
- Англи хэлний түвшин нь унших, бичих, харилцан ярих чадвар бүхий түвшинтэй байх.
- Бие, сэтгэл эрүүл байх
Ямар тохиолдол элсэлтийн шаардлага хангаагүй гэж тодорхойлох тухайд
- Одоо тэтгэлэг авч байгаа буюу тэтгэлэг авахаар тодорхойлогдсон хүн
- Урьд нь Монголын засгийн газар болон Япон ба бусад гадаад орны засгийн газрын тэтгэлэгт хамрагдан мастер авсан хүн
- Одоогийн байдлаар цэрэг, цэргийн албан хаагч аль эсвэл цэргийн харъяалалтай хүн бол шаардлага хангахгүй гэж үзнэ.
Бусад
- Суралцагч нь Японд судалгааны ажлаа дуусгаад сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд нөлөө үзүүлүүлэхийн тулд сургуулиа төгсөний дараа шууд эх орондоо эргэн ирэх үүрэгтэй. Докторт үргэлжлүүлэн сурахыг зөвшөөрөхгүй.
- Монголын засгийн газрын JDS –ийн оюутны хувьд сурхаар явахын өмнө / Эх орондоо эргэн ирсэний дараа Монгол Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэрээг хийх үүрэгтэй. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд тэтгэлэг олгохоо зогсооно.
- Мөн тогтоосон хугацаанд явж чадаагүй тохиолдолд тэнцэгчдийн тооноос хасна.
5. Элсэлт болон сонгон шалгаруулалт
/ Элсэлтийн материалыг бөглөх болон бүртгэл /
- Сонирхож буй их дээд сургууль нэгийг сонгоод элсэлтийн материалаа англи хэл дээр бичнэ. Олон тооны их дээд сургуульд элсэлтийн материал бүртгүүлэх боломжгүй.
- Хавсаргах материал англи хэл дээр хийгдээгүй бусад хэл дээр байгаа тохиолдолд натортоор баталгаажуулсан албан ёсны орчуулгыг хавсарган өгөх.
- Элсэлтийн материал болон шаардлагатай бичиг баримтыг харъяалагдаж буй байгууллагын JDS-д нэр дэвшигчдийг хариуцаж буй ажилтан нэгтгэж JICE JDS төслийн оффест авчирч өгөх.
- JICE JDS төслийн оффест өгөх эцсийн хугацаа 2008 оны 7 дугаар сар 25 буюу баасан гариг.
Харъяалагдаж буй байгууллагын нэгтгэн авах хугацаанаас шалтгаалан хоцрох тохиолдол гарах тул, хариуцаж буй ажилтанд тодорхой чиг үүрэг өгөх.
- 7 сарын 25-ны өдөр өнгөрсөн тохиолдолд бичиг баримтыг хүлээн авах
боломжгүй. Мөн хувь хүнээс материал хүлээн авахгүй.
- Бичиг баримт бүрдэлт дутуу материалыг хүлээн авахгүй.
- Хүлээн авсан баримтыг ямар ч шалтгаантай байсан буцаан олгохгүй.
Материалын бүрдүүлэлтийн шалгалт
- JICE JDS –ийн оффест бичиг баримтын бүрэн эсэхийг шалгана.
- 2008 оны 8 –р сарын 5 өдөр буюу Лхагва гаригт зөвхөн бичиг баримтын бүрдүүлэлтэнд тэнцэгсэдэд дүнг мэдэгдэнэ.
Хэлний түвшиний шалгалт болон тооны шалгалт
Элсэгчид бүгд 2008 оны 8 сарын 19 ны лхагва гаригт TOEFL-ийн шалгалт болон тооны суурь шалгалтанд орно.
1- р сонгон шалгаруулалт: Бичиг баримтын шалгалт болон эрүүл мэндийн шалгалт
Бичиг баримт бүрэн гэсэн элсэгчдийн материалыг Японы их дээд сургуулиуд уруу илгээж их дээд сургуулиудын эрдэмтэн багш нар шалгана.
- 2008 оны 9 сарын дунд үеэс зөвхөн тэнцэгчдэд дүнг мэдэгдэнэ.
- 1-р сонгон шалгаруулалтанд тэнцэгчид JICE-ийн тогтоосон өдөр эрүүл мэндийн үзлэгт орно.
2- р сонгон шалгаруулалт: Мэргэжлийн аман ярилцлага
- Тэнцэгчид нь 2008 оны 9-р сарын сүүлчээр Японы их дээд сургуулиудаас эрдэмтэн багш нар ирж элсэгчдээс аман ярилцлага авна.
- Мөн 9 сарын сүүлчээр шалгалтанд орсон хүмүүст дүнг мэдэгдэнэ
3- р сонгон шалгаруулалт: Сүүлчийн сонгон шалгаруулалт
- JDS удирдах зөвлөлийн гишүүд аман ярилцлагын шалгалт 2008 оны 10 сарын эхээр авна.
- Мөн 10 сарын эхээр элсэгчдэд дүнг танилцуулана.
- Сүүлчийн сонгон шалгаруулалтанд тэнцэгчид нь AF-д хавсаргасан гэрээний бичигт гарын үсэг зурж өгөх болно.
Дээд сургуульд элсэн орох бэлтгэл болон суралцах хугацаа
Сүүлчийн сонгон шалгаруулалтанд тэнцэгсэд JICE JDS төслийн оффесийн тусламжтайгаар дээд сургуульд орох бэлтгэлийг хангана.
Явах нь 2009 оны зун бөгөөд их дээд сургуульд элсэн орох нь 2009 оны намар болно. / Их дээд сургуулиудиас хамааран хичээл эхлэх хугацаа нь бага зэрэг өөр өөр болно./
AF-ийг бөглөх тухайд
/ Элсэлтийн материал /
AF-ний зүйл тус бүр дээр бичиж тэмдэглэгээ хийнэ.
AF-ний нүүрэн талын хуудсанд шалгах хуудас бүхий хүснэгт байгаа ба доторхи утга агуулгатай сайтар танилцаж бэлтгэлээ хангах.
AF- ийг шивж бичих болон хэрвээ гараар бичих тохиолдолд гаргацтай уншихад хялбар байхаар маш хичээнгүй бичиж тэмдэглэх.
Home page-хаяг нээгдэх боломжтой болсон үед нэр дэвшигчдийн материалыг нэгтгэн хариуцаж буй ажилтангууд уруу холбоо барин мэдэгдэнэ.
Мөн эртхэн AF-ийг fail буюу soft-оороо шаардлагатай тохиолдолд имэйл хаяг уруу илгээх тул бидэнтэй холбоо барина уу.
Бичиг баримтанд алдаа болон тэмдэглээгүй орхигдсон эсэхийг сайн шалгаж бөглөж өгөх.
Худал хуурмаг болон алдаатай бичигдсэн бол тэнцсэн гэсэн шийдвэр гарсны дараа ч хүчэнгүйд тооцох болно.
AF-ийн тодорхойлолтын хуудаснаас бусад бүх хуудасны баруун гар талын доод хэсэгт гарын үсэг зурах хэрэгтэй. Судалгааны сэдвийн төлөвлөгөө гэх мэтийг тусад нь хавсаргах тохиолдолд ч гарын үсгийг заавал зурах хэрэгтэй тул марталгүйгээр бичих.
- 2-р хуудсанд дахь суралцсан байдлын намтрын доор /3/ JDS –ээс бусад тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн эсэх тухайд гэсэн асуулт байгаа ба хэрвээ өөр тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн тохиолдолд бүртгүүлснээ заавал бичиж тэмдэглэх ёстой. Сонгон шалгаруулалтын явцад өөр хөтөлбөрөөр суралцах болсон нь шийдвэрлэгдсэн тохиолдолд эртхэн холбоо барин мэдэгдэх ёстой.
Ажлын намтрын хугацаа элсэлтийн сүүлчийн хугацаа болох 7 сарын 25 ны өдөр буюу одоо, бакалавр зэрэг авснаас хойш 2 жил түүнээс дээш жил ажилсан ажлын туршлагатай байх хэрэгтэй.
Жишээ нь: 1 сар хүрэхгүй байсан тохиолдолд сонгон шалгаруулалтанд орох боломжгүй. Мөн харъяалагдаж буй газартаа удаан ажиллаж байгаа боловч дунд нь завсардсан буюу төрөх болон гадаадад сурч байсан тохиолдолд энэ хугацааг хасаж тэмдэглэнэ.
Цагийн ажил болон түр хугацаагаар ажиллах болох дээд сургуульд сурч байхдаа ажиллаж байсныг тооцохгүй тул тэмдэглэхгүй байхыг анхаарана уу.
6. Ажлын утга агууллага, 6. төгсч ирсэний дараахь төлөвлөгөө, 7. судалгааны
сэдвийн төлөвлөгөө нь элсэлтийн материал дотроо хамгийн чухал хэсэг болно. Өгч байгаа материалын үг үсгийн тоо ба хуудасны тоог таарч байгаа үгүйг сайтар анхаар ч бичиж өгнө үү.
JDS-ийн зорилго бол хувь хүний чадвахийг сайжруулахад бус заагдсан сэдвийн дагуу тогтоосон судалгааны сэдвийг үндэслэн эх орондоо тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхүйц, мөн хөгжлийн сэдэвтэй хэрхэн уялдаж нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц үнэхээр шаардлагатай судалгааны сэдэв болсон үгүйг дүгнэх болно.
Guideline-ний 7-р хуудсанд / Судалгааны сэдвийг бичих арга/ гэсэн зүйл тэмдэглээтэй байгаа тул сайтар уншиж танилцаарай.
-Тус AF-ийг бичиж тэмдэглэсэний дараа 2 хувь хувилаад тус бүрт нь зураг наагаарай.
- Хавсаргах материал : Их дээд сургууль төгссөн димлом дүнгийн жагсаалтын хуулбарыг нотартоор баталгаажуулсан тамгатай байх. Диплом болон дүнгийн жагсаалт зөвхөн монгол хэл дээр байгаа тохиолдолд албан ёсны орчуулгын байгууллагаар англи хэл дээр орчуулан нотаротоор баталгаажуулан хавсаргах. Баталгаажуулсан хуудсыг 2 хувь хувилана.
Annex :
Ажиллаж буй газраасаа тодорхойлуулан удирдах албан тушаалтнаасаа бичүүлж авахыг хүсэх. Англи хэлнээс бусад хэл дээр бөглөсөн тохиолдолд заавал албан ёсны орчуулгын байгууллагаар англи хэл дээр орчуулуулан хавсаргах. Аnnеx-тай орчуулгыг дугтуйнд хийж битүүмжлэх ба дээр нь гарын үсэг эсвэл тамга дарсан байх. Орчуулгыг ч адилхан маягтaнд бичиж тэмдэглүүлэх.
Тухайн үед Home page-хаяг нээгдэх боломжтой болсон байх тул dоwnload хийж авна уу.
Ажилласан жилийн баталгаажуулалт:
2 жил ажилласаныг баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг өгнө үү. Хэрвээ өгөх боломжгүй тохиолдолд ажиллаж буй байгууллагатайгаа хийсэн гэрээний хуулбар ч болно. Аль алинийг нь өгөх боломжгүй тохиолдолд ажиллаж буй газраасаа ажиллаж байсныг тодорхойлсон тодорхойлолт болон дээрхи материалыг яагаад өгөх боломжгүй болсон шалтгаанаа бичгээр бичиж өгнө үү. / 2 хувь хувилана./
Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар 2 хувь нотаротоор баталгаажуулсан байх.
Хамгийн сүүлчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд гэрээг бөглөж өгнө.
JICE оффессийн элсэлтийн материалыг бүрэн эсэхийг шалгах ба зураг наах, дарааллаар нь байрлуулах, эх хувийг хувилах зэргийг хийхийг зөвшөөрөхгүй. Мөн элсэгчдийн материалыг нэгтгэн хүлээн авч буй ажилтан нь бүх материалыг эмхлэн цэгцлэх нь хүндрэлтэй байх тул элсэгч өөрөө маш сайн бэлтгэлээ хангаж бүрэн гүйцэд материал өгөхийг анхааруулах хэрэгтэй.
Материал хүлээн авах ажилтан нь элсэлтийн материалыг хүлээн авахдаа эх хувь буюу оригинал 1 хувь хуулбар 1, 1 буюу 2 хувь (нийтдээ 3%) байгаа эсэхийг шалгаж хүлээн авах.
Хүлээлгэн өгөх материал дутуу буюу бэлтгэл хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
Жишээ нь: англи хэлны орчуулга хавсаргаагүй тохиолдолд, нoтаротын тамга буюу дардасгүй тохиолдолд, Аnnеx буюу тодорхойлолтыг дугтуйнд хийгээгүй тохиолдолд, бичиг баримт дутуу тохиолдолд гэх мэт.
Эх хувь болон хуулбар 2 хувь бүрэн гүйцэд биш тохиолдолд сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй тул элсэгч өөрөө мөн нэгтгэн хүлээн авч буй ажилтан ч маш сайн шалгахыг анхаарах ба 7 сарын 25-нд багтаан өгөхөд бэлтгэлээ хангахыг хүсч байна.
Бичиг баримтыг бэлтгэх явцад асуулт байгаа тохиолдолд JICE-ийн оффессоос тодруулж болно. Гэхдээ судалгааны сэдэв болон их дээд сургууль мэргэжлийн чиглэл зэргээр зөвлөгөө өгөх боломжгүй.
Мэдээлэл бичсэн: Д.Баатархүү
|