Шүүхүүдийн танилцуулга
 |
|
|
Бичсэн Administrator
|
|
2008 оны 1-р сарын 02, Лхагва гариг, 09:01 |
|
Шїїхийн Ерєнхий зєвлєлийн 2007
оны 12 дугаар сарын 14-ний єдрийн
… дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэг. Шүүхийн захиргааны удирдлагын тасгийн үйл ажиллагааны чиг үүрэг:
-
Шүүхийн шинэчлэл, захиргааны удирдлага, зохион байгуулалтын стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах
Шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоо, шүүхийн дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
- Шүүхийн байгууллагын хэмжээнд мөрдөх дүрэм, журам, бодлого шийдвэрийг боловсруулан түүнийг хэрэгжилтийг хангах;
- Шүүхийн тамгын газар, хэлтсийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааны үр дүнг хянах, тайланг нэгтгэх, дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах;
-
Шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, шийдвэрийн хэрэгжилтийн асуудлаар нийт шүүхүүдэд хяналт, шалгалтыг хийж, шалгалтын үр дүнг тооцож дүгнэлт санал боловсруулан шийдвэрлүүлэх;
- Шүүхийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж хөгжүүлэх;
-
Монгол Улсын шүүхийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, танилцуулга, шийдвэрийн сурталчилгааг дотоодод болон гадаадад хүргэх ажлыг зохион байгуулах;
- Шүүхийн компьютерийн програм хангамж, мэдээллийг боловсронгуй болгох;
- Шүүхийн системийн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх;
- Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шийдвэрийг олон түмэнд хүргэх ажлыг зохион байгуулах;
- Ажлын албаны үйл ажиллагааг төлөвлөж, тайлагнах ажлыг хариуцан гүйцэтгэж, үйл ажиллагааны зорилго, зорилтын байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тогтоох;
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтээгдэхүүний нэ төрлийг тодорхойлох, тайланг гаргах
- Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
Хоёр. Шүүхийн хүний нөөцийн тасгийн үйл ажиллагааны чиг үүрэг:
- Шүүхийн хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалтын механизмыг боловсронгуй болгох, энэ чиглэлээрх бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах;
- Шүүхийн хүний нөөцийн бүртгэл мэдээллийн сан, судалгааг бүрдүүлэх, тухай бүр өөрчлөлт, хөдөлгөөнийг оруулж баяжилтыг хийх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, үйлчилгээгээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийг хангах;
- Хуульчдаас шүүгчийг шилж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад
-
Шүүхийн мэргэшлийн хороонд туслалцаа үзүүлэх, холбогдох материалыг шийдвэрлүүлэх төслийг боловсруулах;
- Шүүхийг чадварлаг, шударга шүүгчээр бүрдүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, ажилтнуудыг томилж, чөлөөлөх, сэлгэн ажиллуулах асуудлаар шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах;
- Давтан сургалтын нэгдсэн тогтолцоо бий болгох замаар шүүхийн хүний нөөцийн хөгжлийг хангах;
- Шүүгч, ажилтнуудыг сургаж, хөгжүүлэх, мэргэшүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
- Шүүгч, ажилтныг тасралтгүй сургаж хөгжүүлэх чиглэлээрх сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах;
- Шүүгч, ажилтнуудын сахилга, ёс зүй, ажлын үр дүнг үнэлэн шагнаж урамшуулах, хариуцлага тооцох;
-
Шүүгч, ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох, зэрэг дэв ахих боломжоор хангах асуудлыг судлан боловсруулж шийдвэрлүүлэх.
Гурав. Шүүхийн санхүүгийн тасгийн үйл ажиллагааны чиг үүрэг:
- Шүүхийн төсвийн хараат бус байдлыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүхийн ажиллах нөхцөлийг хангах;
- Шүүхийн төсвийг төлөвлөх, хянах, батлуулах, хуваарилах, гүйцэтгэлийг тайлагнах;
-
Шүүхийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргах;
- Шүүхийн төсөв, санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохицуулан үр дүнг тооцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тогтоох;
- Шүүхийн материаллаг хангамж тоног төхөөрөмж, техник хэрэгслийг тасралтгүй нэмэгдүүлэх, түүний ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, төсвийн бус орлого, хандивлагчдын дэмжлэг оролцоог хангах;
- Шүүгч ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон хөтөлбөр, төслийг боловсруулах;
- Ажлын албаны жил бүрийн төсвийг төлөвлөх, батлуулах, үр ашигтай зарцуулах, зарцуулалтыг тайлагнах;
Дөрөв. Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны үйл ажиллагааны чиг үүрэг
- Гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, харьяаллын бус гомдол, хүсэлтийг
- Сахилгын хорооны гишүүнд танилцуулсны үндсэн дээр буцаах
- Сахилгын хорооны дарга, гишүүний даалгаснаар гомдол, хүсэлтийг шалгах ажиллагааг явуулах;
- Сахилгын хороо, түүний гишүүдэд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх.
- Сахилгын хорооны хэвийн үйл ажиллагаа ба хуралдааны бэлтгэлийг хангах, шийдвэрийг баримтжуулах, хэрэгжилтэд хяналт тавих
...оОо...
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 21, Даваа гариг, 23:58 |
|
|
|
|