|
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 08:03 |
|
Улсын Дээд шүүх, ГТХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл“-өөс хэрэгжүүлж буй Монгол Улсын шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-д 1-2 сарын хугацаатай шүүхийн захиргааны туслах ажилтныг бэлтгэх сургалтад нийслэл, дүүргийн шүүхэд ажиллаж байгаа шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас 4 хүнийг явуулахаар сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад доорх шаардлага хангасан хүмүүсийг бүртгэнэ.
Үүнд:
1. Герман, англи хэлний зохих мэдлэгтэй.
2. Шүүхэд 2-оос доошгүй жил ажилласан,
3. Тухайн албан тушаалдаа тогтвортой ажиллах сонирхолтой,
Сонгон шалгаруулалт оролцохоор нэр дэвшүүлэх хүмүүсийг бүртгэх ажиллагаа 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул дээрх шаардлагыг хангасан тухай баримт бичгээ Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны 410 тоотод өөрийн биер авчирч өгнө үү.
Бүртгүүлсэн хүмүүсээс 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шалгалт авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 92007726, 261185 дугаарын утсаар тодруулна уу.
Веб хаяг: www.gcc.mn
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 08:10 |