|
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 07:28 |
|
1.“Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, сум дундын шүүхийн шүүгчийн нийт 4 орон тоонд сонгон шалгаруулалт зарласугай. Үүнд: 1/ Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч; 2/ Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч; 3/ Дархан-Уул аймгийн шүүхэд 1 шүүгч; 4/ Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд 1 шүүгч;
2. Шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.
Нэр дэвшигчдээс 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Мэргэшлийн хорооны танхимд шалгалт авна. Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.gcc.mn хаягаар болон 263314, 92007726 дугаарын утсаар тодруулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 07:31 |