|
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 08:57 |
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж 11 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар гишүүдийн олонхийн санал авсан Х.Ганболдыг Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, С.Ганчимэгийг Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Бямбасүрэнг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б.Энхтүвшинг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, түүнчлэн өөрөө хүсэлт гаргасан Д.Тайванхүүг Ховд аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас, Б.Батцэнгэлийг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа. Мөн тус хуралдаанаар зарим хүмүүсийг төрийн одон медаль болон “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулах тухай болон зарим аймгийн шүүхүүдийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааг шалган тусалсан дүнг хэлэлцэж тогтоол гаргалаа.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 10:34 |