|
Бичсэн Administrator
|
|
2008 оны 1-р сарын 08, Мягмар гариг, 21:47 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 296
дугаар зарлигаар Батлайн Намхайдоржийг Завхан аймгийн шүүхийн шүүгчийн,
Пунцагийн Золзаяаг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Амарын Нарантуяаг
Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүхийн шүүгчийн, Мөнхөөгийн
Пүрэвсүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн,
Нямдоржийн Одонтуулыг Нийслэлийн Баянзүрх
дүүргийн шүүхийн шүүгчийн
албан тушаалд тус тус томиллоо.
Мөн өдрийн 298 дугаар зарлигаар Сономдовчингийн Энхтөрийг Өмнөговь
аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Халтарын Батбаярыг Нийслэлийн
Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус
томилж, Ёндонгийн Бямбацэрэнг Булган аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн,
Гомбын Лхагвамааг Говьсүмбэр аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Сугарын
Өлзийсайханыг Сүхбаатар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Доржийн
Тайванхүүг Ховд аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Бандийн Одонцэцэгийг
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн,
Бавалын Баатарыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн
албан тушаалд тус тус улируулан томилсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 299
дүгээр зарлигаар, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болсон тул Ёндонгийн Ичинхорлоог Өвөрхангай
аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас
огцрууллаа.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 23, Лхагва гариг, 05:42 |