Skip to content
  Home Тогтоол, захирамжууд Шүүхтэй холбоотой бусад журам Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон төрийн албан хаагчийн үр дүн мэргэшлий

Холбоосууд

Улсын Дээд шүүх

Нийслэлийн шүүх 
   Баянгол дүүргийн шүүх 
   Баянзүрх дүүргийн шүүх
   Багануур дүүргийн шүүх
   Багахангай-Налайх
   дүүргийн шүүх
   Сүхбаатар дүүргийн шүүх
   Сонгинохайрхан
   дүүргийн шүүх
   Хан-Уул дүүргийн шүүх
   Чингэлтэй дүүргийн
   шүүх

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх

Архангай аймгийн шүүх

Баянхонгор аймгийн шүүх

Баян-Өлгий аймгийн шүүх

Булган аймгийн шүүх

Говь-Алтай аймгийн шүүх

Говьсүмбэр аймгийн шүүх

Дархан-Уул аймгийн шүүх

Дорноговь аймгийн шүүх
     ДГА дахь СД II шүүх

Дорнод аймгийн шүүх

Дундговь аймгийн шүүх

Завхан аймгийн шүүх
     ЗА дахь СД II шүүх

Орхон аймгийн шүүх

Өвөрхангай аймгийн шүүх
     ӨХА дахь СД II шүүх

Өмнөговь аймгийн шүүх

Сүхбаатар аймгийн шүүх

Сэлэнгэ аймгийн шүүх
     СЭА дахь СД II шүүх
     СЭА дахь СД III шүүх

Төв аймгийн шүүх

Увс аймгийн шүүх

Ховд аймгийн шүүх

Хөвсгөл аймгийн шүүх

Хэнтий аймгийн шүүх
     ХЭА дахь СД II шүүх

Монголын шүүгчдийн холбоо

Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо

Шүүхийн ажилтнуудын холбоо



Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон төрийн албан хаагчийн үр дүн мэргэшлий PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 11
МууМаш сайн 
2007 оны 8-р сарын 12, Ням гариг, 18:00
МОНГОЛ УЛС
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ

2007 оны 08 дугаар                                     Дугаар  48                                                Улаанбаатар
сарын 13-ны өдөр                                                                                                хот

Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ
байгуулах  заавар болон  төрийн
албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн,
мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний
биелэлт )-г үнэлэх  журам  батлах тухай

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 19.3 болон 35.1.9, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 47.1-д  заасныг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.”Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ыг 1 дүгээр хавсралтаар, ”Төрийн  албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх  журам”-г  2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. ”Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт )-г үнэлэх журам”-ын 14.1 дэх хэсгийн дундаж үнэлгээний арга зүйг төсвийн байгууллагын ерөнхий менежерийн болон нэгжийн менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт )-г үнэлэхдээ мөрдсүгэй.

3.Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан заавар, журмыг 2008 оны 01 дүгээр сарын  01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 

4.Төрийн албаны зөвлөлийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан  ”Ерөнхий менежер төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ын “II.Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал” гэсэн бүлэг, 2  дугаар хавсралт, “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө боловсруулах үлгэрчилсэн журам”, Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар сайшаасан “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан бичих зөвлөмж”-ийг   тус тус хүчингүй болсонд тооцсугай.



            ДАРГА             Ж.НОРОВСАМБУУ

                       


   
                     Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралт                                                                                        
                                                                       

Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ
байгуулах заавар

Нэг.Нийтлэг үндэслэл
1.Төрийн албаны тухай хууль (ТАТХ)-ийн 19 дүгээр зүйл, 35.1.9 болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль (ТБУСТХ)-ийн 47.1-д заасны дагуу  төрийн захиргааны албан хаагч, ТБУСТХ-ийн 3.2, 3.3-т зааснаас  бусад төрийн тусгай албан хаагч (цаашид “Төрийн албан хаагч” гэх )-тай   үр дүнгийн гэрээ байгуулахад энэхүү заавар (цаашид “Заавар”гэх)-ыг баримтална.
2.Энэхүү зааврын зорилго нь Монгол  Улсын төрийн албаны хэмжээнд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулахад нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, улмаар тухайн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн  төрийн албан хаагч бүрийн жилийн ажлаа  оновчтой төлөвлөхөд  оршино.
3.ТБУСТХ-ийн  16.4-т заасны дагуу ерөнхий менежер эрхээ бичгээр шилжүүлсэн тохиолдолд нэгжийн дарга (цаашид “Менежер” гэх), харин зохион байгуулалтын бүтцийн нэгж байхгүй байгууллагын хувьд ерөнхий менежер төрийн албан хаагчтай тохиролцон үр дүнгийн гэрээг байгуулж,  баталгаажуулна.Тодорхой ажил, үйлчилгээг багаар гүйцэтгэж байгаа тохиолдолд багийн үр дүнгийн гэрээ байгуулж болох боловч тухайн багийн төрийн албан хаагч бүр мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтоо тодорхойлж, багийн үр дүнгийн гэрээнд хавсаргана. 
    4.Төрийн байгууллага бүр энэхүү зааврын хавсралт  болох Загварыг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэглэж  болно.
    5.Орон нутгийн босоо удирдлагатай төсвийн байгууллага, төрийн жинхэнэ албан  хаагчийн хувьд ТБУСТХ-ийн 51.1.6-д заасныг үндэслэн тухайн шатны Засаг дарга болон өөрийн дээд шатны байгууллагын даргатай үр дүнгийн гурвалсан гэрээтэй ажиллана.
6.Төрийн үйлчилгээний  удирдах албан тушаал эрхэлж буй албан хаагчдаас бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын  хувьд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг энэхүү зааврын дагуу тусгайлан байгуулахгүйгээр Хөдөлмөрийн гэрээгээр уг харилцааг зохицуулж болно. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн гэрээний “Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг” гэсэн   хэсэгт тухайн жилд гүйцэтгэх ажил, үйлчилгээ тус бүрийг  нь шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүн/өдөр)-ийн хамт тусгана.Харин төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчдын хувьд   Хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн баталсан зааврын дагуу Ерөнхий менежерийн болон Менежерийн үр дүнгийн гэрээтэй ажиллана.   
7.Төрийн  албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцад  хэрхэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, тайлагнах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн  баталсан  журмаар зохицуулна.
8.Энэхүү заавар, загварт хэрэглэсэн нэр томъёог  дор дурдсан утгаар  ойлгоно:
8.1. ”Нийт ажил, үйлчилгээ” гэж тусгай захиалгат ажил, үйлчилгээнээс бусад  ажил, үйлчилгээг;
8.2. ”Тусгай захиалгат ажил, үйлчилгээ” гэж төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд болон  ерөнхий менежер, эсхүл менежерийн үр дүнгийн гэрээний  тусгай захиалгат бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд шууд чиглэгдсэн, байгууллагын тэргүүлэх чиглэлтэй холбоотой, хамгийн чухал ач холбогдолтой гэж ерөнхий менежер, эсхүл менежерийн сонгосон  ажил, үйлчилгээг;
8.3. ”Дотоод ажил, үйлчилгээ” гэж байгууллага дотроо  үзүүлж байгаа ажил, үйлчилгээг;
8.4. ”Нэмэлт ажил, үйлчилгээ” гэж тухайн жилийн  дундуур ерөнхий менежер, эсхүл менежерийн саналын дагуу тухайн  төрийн албан хаагч нэмж гүйцэтгэхээр  харилцан тохиролцсон ажил, үйлчилгээг;
8.5. ”Мэдлэг чадвар” гэдэгт хувь хүний онолын мэдлэг, ур чадвар, туршлага, хандлага, зан үйл, хувийн шинж чанарыг багтаасан, байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн  чиг үүргийг  гүйцэтгэх хувь хүний чадварыг.

Хоёр.Үр дүнгийн гэрээ байгуулах
9.Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа дараахь үе шаттай байна:
9.1 .Бэлтгэл үе шат:
1)Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулахдаа байгууллагын үйл ажиллагааны  хэтийн болон байгууллага, нэгжийн жилийн төлөвлөгөө, тухайн төрийн албан хаагчийн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг  үндэс болгох учир эдгээр баримт бичгүүд бэлэн болсон байна.
2)Төрийн албан хаагчийн өмнөх  оны үр дүнгийн гэрээний биелэлтийг зохих журмын дагуу үнэлж, дүгнэсэн байна.
9.2. Зохион байгуулах үе шат:
1)Ерөнхий менежер, эсхүл менежер төрийн албан хаагч бүртэй ярилцлага хийж,  тухайн төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд тусгагдах гол ажил, үйлчилгээний талаар чиглэл өгнө.
2)Төрийн албан хаагч байгууллагын үйл ажиллагааны  хэтийн болон жилийн төлөвлөгөө, нэгжийн жилийн төлөвлөгөө, тухайн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт, ерөнхий менежер, эсхүл менежерийн өгсөн чиглэлийг үндэслэн үр дүнгийн гэрээгээ боловсруулах бөгөөд түүнд тухайн жилд  байгууллага (нэгж)-ын ямар бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд чиглэсэн ямар нэр төрлийн ажил, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүн/өдөр) зэргийг нарийвчлан тусгана.
   
Гурав. Үр дүнгийн гэрээ байгуулах  аргачлал
10.Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дор дурдсан аргачлалын дагуу боловсруулж баталгаажуулна:
1. Төрийн албан хаагчийн хүлээх үүрэг
    1.1. Байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг нийт  ажил, үйлчилгээ, тусгай захиалгат ажил, үйлчилгээ гэж ангилна.   
    Загварын “а.Нийт (Тусгай захиалгат ажил, үйлчилгээнээс бусад) ажил, үйлчилгээ” гэсэн хэсгийн “стратегийн зорилтын хүрээнд” гэсний өмнөх зайд тухайн төрийн албан хаагчид хамаатай стратегийн зорилтыг байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнөөс авч бичнэ.Мөн Загварын 1 дэх багананд дээрхи  стратегийн зорилтыг  хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тухайн төрийн албан хаагчид хамаарах байгууллага ( нэгж )-ын нийлүүлэх бүтээгдэхүүнийг байгууллагын  үйл ажиллагааны хэтийн болон жилийн төлөвлөгөөнөөс авч бичнэ.
    Хэрэв тухайн төрийн албан хаагчийн Ажлын байр ( албан тушаал )-ны тодорхойлолтод тусгагдсан үндсэн зорилтууд нь байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан байгууллагын бүтээгдэхүүнтэй уялдаж байгаа тохиолдолд  Загварын 1 дэх баганын “байгууллага (нэгж)-ын бүтээгдэхүүн”-ний оронд Ажлын байр ( албан тушаал )-ны тодорхойлолтын үндсэн зорилтуудыг авч бичиж болно.
    Загварын 2 дахь багананд  1 дэх баганын  байгууллага (нэгж)-ын бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд чиглүүлэн тухайн төрийн албан хаагчийн үзүүлэх  ажил, үйлчилгээг бичнэ.Энэ ажил,  үйлчилгээг төлөвлөхдөө Ажлын байр ( албан тушаал )-ны тодорхойлолтыг үндэслэнэ.
Загварын 3, 4, 5, 6 дахь багананд тухайн ажил, үйлчилгээг үзүүлэх тоо хэмжээ, чанар, хугацаа, хүн/өдрийн шалгуур үзүүлэлтийг хүрэх түвшингийн хамт тодорхойлж бичнэ.Тухайн ажил, үйлчилгээний онцлогоос хамааран зарим  шалгуур үзүүлэлтийг гэрээнд тусгахгүй байх талаар  хоёр тал тохиролцож болно.
Загварын “б.Тусгай захиалгат  ажил, үйлчилгээ” гэсэн хэсгийг Загварын 1.1.-д дурдсан  аргачлалаар үйлдэнэ.
1.2. ”Дотоод ажил, үйлчилгээ” гэсэн хэсгийн 1 дэх багананд  тухайн төрийн албан хаагчид хамаарах байгууллагын дотоодын  бүтээгдэхүүнийг байгууллага, нэгжийн жилийн төлөвлөгөөнөөс авч, түүнийг нийлүүлэхэд чиглүүлэн тухайн төрийн албан хаагчийн үзүүлэх дотоод ажил, үйлчилгээг бичнэ. 3, 4, 5, 6 дахь багананд тухайн дотоод ажил, үйлчилгээний шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар,  хугацаа, хүн/өдөр)-ийг хүрэх түвшний  хамт тодорхойлж тусгана.Дотоод ажил, үйлчилгээ үзүүлдэггүй төрийн албан хаагчийн хувьд үр дүнгийн гэрээний энэ хэсэг хамаарахгүй.
1.3.  Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтыг тодорхойлохдоо тухайн ажилтны Ажлын байр ( албан тушаал )-ны тодорхойлолтод тусгагдсан мэдлэг чадварын шаардлагуудыг үндэслэх бөгөөд  ерөнхий менежер, эсхүл менежертэй  зөвшилцөн үр дүнгийн гэрээнд тусгана.
Загварын 1.3-ын 1 дэх багананд Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтууд (жишээ нь, харилцааны ур чадвараа дээшлүүлэх), тэдгээрийн шалгуур үзүүлэлт (жишээ нь, санаа бодлоо товч, тодорхой, үндэслэлтэй, итгэл үнэмшилтэй бичгээр болон амаар илэрхийлж чаддаг байх г.м.)-ийг, 2 дахь  багананд тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам буюу өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр хийх ажлуудыг, 3 дахь багананд тухайн чиглэлийн ажил, үйлчилгээг гүйцэтгэх хуанлын хугацаа, зарцуулах хүн/өдрийг тусгана.
1.4-д төрийн албаны стандартууд, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоосон Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, эрх бүхий бусад этгээдээс батлан гаргасан дүрэм, журам, заавар, эрх зүйн бусад баримт бичгийг нэр заан мөрдөж ажиллахаар тусгаж болно.
1.5-д төрийн албан хаагчийн  үр дүнгийн гэрээний биелэлтийн явц, гүйцэтгэлийг төрийн албан хаагч улирал тутам мэдээлж, жилийн эцэст тайлагнаж байхаар тусгана.

2.Ерөнхий менежер, эсхүл менежерийн хүлээх үүрэг
Менежер  дараахь үүрэг хүлээхээр тусгана:
 2.1-д байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хангахад чиглэсэн тухайн төрийн албан хаагчийн гүйцэтгэх ажил, үйлчилгээ (нийт болон тусгай захиалгат, дотоод болон нэмэлт ажил, үйлчилгээ), мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтуудыг түүнтэй харилцан тохиролцож тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэхэд нь төрийн албан хаагчид байнгын дэмжлэг туслалцаа үзүүлэх;
2.2-д төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
    2.3-д  төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн явц, гүйцэтгэлийн талаар төрийн албан хаагчтай тогтмол ярилцаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байх.
   
3. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд нэмэлт,
                                     өөрчлөлт оруулах
3.1-д байгууллагын үйл ажиллагааны гадаад, дотоод орчин өөрчлөгдсөний улмаас байгууллагын зорилт, чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тоо  өөрчлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.Талуудын аль нэг нь, эсвэл хоёул үүрэгт ажлаасаа өөрчлөгдсөн тохиолдолд шинэ Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үр дүнгийн гэрээг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх, эсвэл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсэн агуулгаар тусгана.Аль ч тохиолдолд шинэ Талууд  нэмэлт, өөрчлөлтийн талаар харилцан тохиролцсон зүйлээ  албажуулж, үр дүнгийн гэрээнд хавсаргана.Үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулах хүртэл өмнөх гэрээ хүчин төгөлдөр байна.

    4. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг
                                                      дүгнэх
    4.1-д төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг  дүгнэх  хуанлын хугацааг заана.

5.  Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний хариуцлага
5.1-д төрийн албан хаагч үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн үнэлгээгээр “А” буюу “Маш сайн”, “В” буюу “Сайн” үнэлгээ авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээнд нийцүүлэн ямар урамшуулал олгох талаар нарийвчлан тусгаж болно.
    5.2-д төрийн албан хаагч үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр “D” буюу “Дутагдалтай”, “Е” буюу “Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд тухайн төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд байгууллагын зүгээс хэрхэн туслах, эсвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу ямар  хариуцлага хүлээлгэх талаар  тусгаж болно.

6.Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний баталгаажуулалт
Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд нэг талаас ерөнхий менежер, эсхүл менежер, нөгөө талаас төрийн албан хаагч гарын үсэг зурна.Үр дүнгийн гэрээнд Талууд гарын үсэг зурсан (эрх бүхий этгээдийн хувьд  тэмдэг дарсан)-аар хүчин төгөлдөр болно.     


                  



















Төрийн албаны зөвлөлийн 2007  оны 48 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
                                                                  

       Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр
     дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний   
                     биелэлт)-г үнэлэх  журам

Нэг.Нийтлэг үндэслэл
1.Төрийн албаны тухай хууль (ТАТХ)-ийн 19 дүгээр зүйл, 35.1.9 болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль (ТБУСТХ)-ийн 47.1-д заасны дагуу  төрийн захиргааны албан хаагч, ТБУСТХ-ийн 3.2, 3.3-т зааснаас бусад төрийн тусгай  албан хаагч ( цаашид “Төрийн жинхэнэ албан хаагч” гэх )-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэхэд  энэхүү  журам  (цаашид “Журам” гэх)-ыг баримтална.
2.Энэхүү журмын зорилго нь Монгол  Улсын төрийн албаны хэмжээнд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх,  улмаар тухайн   байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд   төрийн албан хаагч бүрийн оруулсан хувь нэмэр, мэргэшлийн түвшинг нь үнэн зөв үнэлж дүгнэхэд оршино.
3.ТБУСТХ-ийн 16.4-т заасны дагуу ерөнхий менежер эрхээ бичгээр шилжүүлсэн тохиолдолд нэгжийн дарга (цаашид “Менежер” гэх), харин зохион байгуулалтын бүтцийн нэгж байхгүй байгууллагын хувьд ерөнхий менежер  төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж дүгнэнэ. Тодорхой ажил, үйлчилгээг багаар гүйцэтгэж байгаа тохиолдолд багийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг багийн дүнгээр хийж болох боловч  тухайн багийн төрийн жинхэнэ албан хаагч бүрийн мэргэшлийн түвшинг үнэлж, “Илтгэх хуудас”-т  хавсаргана.
    4.Гурвалсан гэрээтэй ажиллаж байгаа орон нутгийн босоо удирдлагатай төсвийн  байгууллагын дарга, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г   тухайн шатны Засаг даргатай болон өөртэй нь байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн дээд шатны байгууллагын ерөнхий менежер дүгнэнэ.Тухайн шатны Засаг дарга нь босоо удирдлагатай орон нутгийн төсвийн  байгууллагын дарга, төрийн жинхэнэ  албан хаагчийн өөрийнх нь өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг  жил бүрийн 12 дугаар сарын 15 (жилийн ажлын үр дүн нь тухайн жилийн 12 сарын 31-нээр тасалбар болгон тооцогддог байгууллагын хувьд дараа оны 1 дүгээр сарын 15) -ны дотор дээд шатны байгууллагад нь  хүргүүлж байна.
5.Тайлант  жилийн дундуур албан хаагч өөр  албан тушаалд шилжих, чөлөөлөгдөх, эсвэл шинээр томилогдох  тохиолдолд тэдний ажилласан хугацааны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж дүгнэнэ. 
6.Төрийн үйлчилгээний  удирдах албан тушаал эрхэлж буй албан хаагчдаас бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын  үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг Хөдөлмөрийн гэрээнд заасан журмын дагуу үнэлнэ.Төсвийн байгууллага нь төрийн үйлчилгээний албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг тусгайлан тогтоон мөрдөж болно.
Харин төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт )-г Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу үнэлнэ.   
7.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх үйл явц нь “Биелэлтэд хяналт тавих ба тайлагнах”, “Үнэлж дүгнэх” гэсэн хоёр үе шаттай байна.

         Хоёр. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл  ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээ биелэлт)-д хяналт тавих ба тайлагнах
    8.ТБУСТХ-ийн  47.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл энэхүү журмын биелэлтэд хяналт тавина.
    9.Ерөнхий менежер, эсхүл менежер төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-д дор дурдсан хэлбэрээр хяналт тавина:
    9.1. Үр дүнгийн гэрээний биелэлтийн явц, гүйцэтгэлийн талаар  талаар ерөнхий менежер, эсхүл менежер төрийн албан хаагчтай тогтмол ярилцаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ; 
    9.2. Төрийн албан хаагч үр дүнгийн гэрээнийхээ  биелэлтийг улирал тутам ерөнхий менежер, эсхүл менежерт  албан ёсоор мэдээлж байна.Уг мэдээллийг үндэслэн  ерөнхий менежер, эсхүл менежер  шаардлагатай гэж үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлтэд хагас жил, эхний есөн сарыэн байдлаар хяналт-шинжилгээ хийнэ;
9.3. Ерөнхий менежер, эсхүл менежер  энэхүү журмын 9.1, 9.2-ын дагуу олж авсан мэдээлэл  болон өөрт байгаа бусад мэдээлэлд тулгуурлан  төрийн жинхэнэ албан хаагчтай  улирал бүрийн эцэст үр дүнгийн гэрээнийх нь биелэлтийн явц байдлыг  хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллана.
    10.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээнийхээ биелэлт)-г энэхүү журмын хавсралт болох загвар (Илтгэх хуудас)-ын дагуу бүтэн жилээр гаргаж ерөнхий менежер, эсхүл менежерт тайлагнана.Ерөнхий менежер, эсхүл менежер төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийх замаар түүний  үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж, дүгнэнэ.
   
11.Загварын тайлагнахтай холбоотой хэсгийг төрийн жинхэнэ албан хаагч  дор дурдсан байдлаар үйлдэнэ:
1. Төрийн албан хаагчийн үүргийн биелэлт
    1.1. Загварын “а.НИЙТ (Тусгай захиалгат ажил, үйлчилгээнээс бусад) АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЕЛЭЛТ” гэсэн хэсгийн 1 дэх багананд тухайн төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан тусгай захиалгат ажил, үйлчилгээнээс бусад ажил, үйлчилгээ болон тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, хүн/өдөр)-ийн хүрэх түвшинг  авч бичнэ.       
Загварын энэ хэсгийн 2 дахь багананд тухайн ажил, үйлчилгээний жинхэнэ гүйцэтгэлийг тоо хэмжээ, чанар, хугацаа, хүн/өдрийн  шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшингээр тодорхойлж бичнэ. Хэрэв дотоод  болон нэмэлт ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэхээр хоёр тал тохиролцсон бол тэдгээрийн гүйцэтгэлийг  мөн тайлагнана.
Загварын энэ хэсгийн 3 дахь баганы хүснэгтийг төрийн жинхэнэ албан хаагч  бөглөхгүй үлдээнэ.
    1.2.Загварын “б.ТУСГАЙ ЗАХИАЛГАТ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЕЛЭЛТ” гэсэн хэсгийг дээрхи 1.1-д дурдсан аргачлалаар үйлдэнэ.
    1.3.Загварын  “в.МЭДЛЭГ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ” гэсэн хэсгийн 1 дэх багананд төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилтууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг  авч бичнэ.
Загварын энэ хэсгийн 2 дахь багананд тухайн дэвшүүлсэн зорилтын жинхэнэ гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр тодорхойлж бичнэ.
 Загварын энэ хэсгийн 3 дахь баганы хүснэгтийг төрийн жинхэнэ албан хаагч  бөглөхгүй үлдээнэ.

2. Ерөнхий менежер, эсхүл менежрийн хүлээсэн үүргийн биелэлт болон өөрийн эрхэлсэн ажлын талаарх төрийн жинхэнэ албан хаагчийн сэтгэл ханамжийн түвшин
2.1. Өөрийн ажлын үр дүнг цаашид сайжруулах зорилгоор нөгөө тал болох ерөнхий менежер, эсхүл менежерийн хүлээсэн үүргийн биелэлт болон  танд үзүүлсэн дэмжлэг, туслалцааны байдалд “Бага”, “Дунд”, “Их” гэсэн үнэлгээний аль нэгийг өгч, тохирох дөрвөлжинд          
 гэж тэмдэглэнэ.

2.2.Одоогийн эрхэлж байгаа ажлынхаа сэтгэл ханамжийн түвшинд “Бага”, “Дунд”, “Их” гэсэн үнэлгээний аль нэгийг өгч, тохирох дөрвөлжинд            гэж тэмдэглэнэ.

    Хэрэв төрийн албан хаагч ерөнхий менежер, эсхүл менежерийн хүлээсэн үүргийн биелэлт болон  үзүүлсэн дэмжлэг, туслалцаа, эсвэл одоогийн эрхэлж байгаа ажлынхаа сэтгэл ханамжийн түвшинг “Бага” гэж үнэлсэн тохиолдолд  энэ журмын 10-т  дурдсан жилийн эцсийн үнэлгээний ярилцлагын үед Талууд  сайжруулах арга зам (ажлын ачааллыг жигдрүүлэх,  ажиллах нөхцөлийг  сайжруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, зэрэг дэв, цол олгох, ахиулах, сургалтад хамруулах, албан тушаал дэвшүүлэх гэх мэт )-ын талаар харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн байна.
   
3. Тайлангийн баталгаажуулалт
3.1. Төрийн жинхэнэ албан хаагч тайлагналттай холбоотой дээрхи мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж гарын үсгээ зурах бөгөөд Илтгэх хуудсыг ерөнхий менежер, эсхүл менежерт үнэлгээ хийлгүүлэхээр шилжүүлнэ.
   
Гурав. Төрийн жинхэнэ  албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт)-г  үнэлж, дүгнэх

    12.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г бүтэн жилээр дүгнэнэ.
13. Ерөнхий менежер, эсхүл менежер  төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд өгсөн үнэлгээний нийт дундаж оноог үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-д дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө:
13.1.   90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн”;
    13.2.   80-89   оноо авсан бол “В” буюу “Сайн”;
    13.3.   70-79   оноо авсан бол “С” буюу “Хангалттай”;
    13.4.   60-69   оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”;
    13.5.    0-59   оноо авсан бол “Е” буюу “Хангалтгүй”.
    14.Ерөнхий менежер, эсхүл менежер төрийн жинхэнэ албан хаагчаас илтгэх хуудас хүлээж авсны дараа энэхүү журмын хавсралтын Загварыг дор дурдсан байдлаар үйлдэнэ:
14.1.Загварын 3 дугаар багананд “Нийт (тусгай захиалгат ажил, үйлчилгээнээс бусад) ажил, үйлчилгээ тус бүрт 0-30 оноо, “Тусгай захиалгат ажил, үйлчилгээ” тус бүрт 0-40 оноо, “Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт” тус бүрт  0-30 оноо өгч, нийт ажил, үйлчилгээний биелэлтийн дундаж оноо (жишээ нь “24” ), тусгай захиалгат ажил, үйлчилгээний биелэлтийн дундаж оноо (жишээ нь “32” ), мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын биелэлтийн дундаж оноо (жишээ нь “26”)-г тус тус  гаргана. Дээр дурдсан 3 үзүүлэлтийн дундаж оноог нэмж “НИЙТ ДУНДАЖ ОНОО  “0-100” (үнэлгээ)” гэсний арын нүдэнд нийт дундаж оноо (бидний дээр авсан жишээгээр  “82”), түүнд харгалзах үнэлгээг энэ журмын 13-ыг үндэслэн үсэг, үгээр (жишээ нь “В” буюу “Сайн” г.м.) тус тус бичнэ.

4. Ерөнхий менежер, эсхүл менежерийн тэмдэглэл
4.1-д хэрэв төрийн албан хаагчид  “А” буюу “Маш сайн”, эсвэл “D” буюу “Дутагдалтай”, “Е” буюу “Хангалтгүй” үнэлгээ өгсөн бол үндэслэлээ бичнэ.
4.2-т тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихтай холбогдсон үүргийн биелэлтийн тухай дүгнэлтээ бичнэ.
4.3-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж  өгсөн үнэлгээг үндэслэн   ТАТХ, ТБУСТХ, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно:
Үнэлгээ    Үнэлгээг  үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал
“А” буюу
“Маш сайн”    •    албан тушаал дэвшүүлэх буюу энэ тухай саналаа эрх бүхий этгээдэд гаргах;
•    төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас нь өмнө олгох;
•    цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх;
•    албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтад хамруулах;
•    мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох;
•    төр, засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлох
“В” буюу “Сайн”    •    одоогийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах;
•    дараагийн шатлалын цалин олгох;
•    зохих шатны сургалтад хамруулах;
•    төрийн жинхэнэ албан хаагчид дараагийн шатны цол, зэрэг дэв олгох;
•    -мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох.
“С” буюу “Хангалт-тай”    •    цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх;
•    зохих шатны сургалтад хамруулах.
“D” буюу “Дутагдал-тай”    •    албан тушаал бууруулах;
•    дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах.
“Е”  буюу  “Хангалт-гүй”    •     сахилгын шийтгэл ногдуулах
•    төрийн албанаас халах.

5. Дараагийн шатны даргын тэмдэглэл:
5.1. Дараагийн шатны дарга ерөнхий менежер, эсхүл менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрч байвал “Зөвшөөрсөн”   гэсний дараахь нүдэнд           
     гэж тэмдэглэнэ.

5.2. Хэрэв дараагийн шатны дарга ерөнхий менежер, эсхүл менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй  байвал “Зөвшөөрөөгүй” гэсний дараахь нүдэнд              
     гэж тэмдэглэнэ.Энэ тохиолдолд дараагийн шатны дарга ерөнхий

менежер, эсхүл менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй  байгаа үндэслэл, өөрийн үнэлгээг бичнэ. Энэ үнэлгээ нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн эцсийн үнэлгээ болно.

6. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн үнэлгээний баталгаажуулалт
6.1-д үнэлгээ өгсөн менежер, 6.2-т дараагийн шатны дарга, 6.3-т төрийн жинхэнэ  албан хаагч тус тус гарын үсэг зурна.
Хэрэв төрийн жинхэнэ албан хаагч өөрт нь өгсөн үнэлээг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ тухайн үнэлгээ өгсөн Талд тайлбарлах, шаардлагатай гэж үзвэл энэхүү үндэслэлээ дараагийн шатны даргад  илтгэж болно.

 

Тунхаг

tunkhag_icon

Чөлөөт индэр

chuluut inder

и-мэйл шалгах

mail.gcc03

Сэтгүүл

setguul

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр280
mod_vvisit_counterӨчигдөр2499
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт2779
mod_vvisit_counterЭнэ сард48679
mod_vvisit_counterНийт2166340

Манайд 18 зочид онлайн

Copyright © 2013 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.