Skip to content
  Home Ярилцлагууд

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Ярилцлагууд
Р.Мэндсайхан: Монгол улсын шүүх шинэ менежментээр ажиллаж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 11-р сарын 03, Даваа гариг, 05:27

-Саяхан ШЕЗ-ийн ээл­жит хуралдаан болсон. Ху­рал­даанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Таны асуултанд хариу­ла­хын өмнө эхлээд ШЕЗ гэдэг байгууллагын талаар товч мэдээлэл өгье.  ШЕЗ нь шүүг­чийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорил­го бүхий Үндсэн хуулийн байгууллага бөгөөд 14 ги­шүүнээс бүрддэг, бүрэлдэ­хүүнд нь Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхий­лөг­чөөс тус бүр нэг төлөөлөл байхаас гадна анхан, давж заалдах, хяналтын шатны болон дагнасан шүүхийн тус бүр 2 төлөөлөл, Нийслэлийн шүүхийн төлөөлөл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн, Дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий проку­рор нар албан тушаалаараа ордог. УДШ-ийн Ерөнхий шүүгч тус зөвлөлийн даргын үүргийг хавсран гүйцэтгэдэг юм. ШЕЗ-д зохион байгуу­лалт, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албатай бөгөөд уг албанд төрийн захиргааны болон үйлчилгээний 20 ажил­тан ажилладаг.

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 11-р сарын 03, Даваа гариг, 05:32
Дэлгэрэнгүй...
 
Б.ЭНХБААТАР: ШҮҮХИЙГ 2021 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 31, Даваа гариг, 10:00
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн тасгийн дарга Б.Энхбаатартай ярилцлаа.
-Танай тасгийн талаар яриагаа эхлэх үү?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба дотроо дөрвөн нэгжтэй. Үүний нэг нь манай тасаг юм. Хуульд эаасны дагуу шүүгчдийг сонгон шалгаруулах, шүүгч, ажилтнуудад холбогдох сургалтыг зохион байгуулах, шүүхийн мэргэшлийн хорооны ажиллагааг хэвийн явуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Түүнчлэн шүүгчдийн хувийн хэргийг хөтлөх, холбогдох дүрэм журмуудыг батлах, өөрчлөлт оруулах, сургалттай холбоотой гарын авлагуудаар шүүхүүдийг хангадаг. Ажлын маань ерөнхий чиг үүрэг энэ дээ.
-Өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээв дээ?
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 5-р сарын 02, Баасан гариг, 00:43
Дэлгэрэнгүй...
 
Н.ГАНБАЯР: МОНГОЛЫН ШҮҮХ ТӨЛӨВЛӨСӨН ТӨСВӨӨ АНХ УДАА УИХ-ААР БҮРЭН БАТЛУУЛЖ АВСАН PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 1-р сарын 18, Баасан гариг, 05:13
-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн үүрэгтэй Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ) өнгөрөгч оныг хэрхэн үдэв?
-ШЕЗ-ийн хувьд 2007 он эрчимтэй хөгжлийн, бүтээлч ажлын жил боллоо. Энэ хугацаанд шүүхийн захиргааны удирдлагын нэгдсэн стандартыг боловсруулах, удирдамжийн чанартай баримт бичгийг эмхэтгэж гаргах, шүүхийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүний нөөцөөр бэхжүүлэх, шүүхийн барилгыг шинээр барих, өргөтгөл хийх, тохижуулах, шүүх хуралдааны танхимыг засварлах, тоноглох, шүүхийг техник хэрэгсэл, автомашинаар хангах, шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд голлон анхаарч ажилласнаар, тодорхой үр дүнд хүрлээ.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 18, Баасан гариг, 05:17
Дэлгэрэнгүй...
 
Н.ГАНБАЯР: ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАНА PDF Хэвлэх И-мэйл
2008 оны 1-р сарын 02, Лхагва гариг, 02:02
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяртай уулзаж, өнгөрсөн онд хийсэн ажил болон тулгамдсан асуудлынх нь талаар ярилцлаа.
- Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн 2006 оны ажлын төлөвлөгөөнд нийт 49 арга хэмжээ тусгагдсан нь үндсэндээ хэрэгжжээ. ШЕЗ маань чухам ямар чиг үүрэгтэй, юуны тулд ажилладаг байгууллага вэ? гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
- Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага бөгөөд шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэргээр шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг гүйцэтгэдэг төрийн эрх мэдлийн бүх төлөөлөл оролцсон Үндсэн хуулийн байгууллага юм.
Дэлгэрэнгүй...
 


Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр488
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6502
mod_vvisit_counterЭнэ сард3490
mod_vvisit_counterНийт115025

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.