Skip to content
  Home Сургалт

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Сургалт
Мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 4-р сарын 26, Даваа гариг, 08:01

Мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт нийслэл болон 21 аймгийн шүүхүүд дээр явагдана

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2010 оны төлөвлөгөөнд тусгасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр зохион байгуулагдах “Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа ба иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр явагдах мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэл болон бүх аймгийн шүүхүүд дээр зохион байгуулагдана.

/Сургалт явагдах хуваарийг эндээс татаж авч үзнэ үү/

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 26, Даваа гариг, 08:59
 
Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, туслахуудад зориулсан бүсчилсэн сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 3-р сарын 20, Баасан гариг, 01:46
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулсан мэргэших чиглэлээр багц цаг олгох бүсчилсэн сургалт 2009 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад бүсчилсэн аймгуудын төв болох Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Баянхонгор  аймгийн шүүхүүд дээр явагдана.  
Иймд сургалт явагдах хуваарийн дагуу шүүгч ажилтнуудын ажлыг нь зохицуулж,  сургалт явуулах танхим, сургалтад хэрэглэгдэх хэрэгсэл болон бусад бэлтгэлийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авна уу.
Сургалтад оролцож байгаа шүүгч, ажилтнуудын байр, хоол, унааны зардлыг  тус тусын аймгийн шүүх түүгээрээ хариуцах болно.

/Бүсчилсэн сургалтын хуваарийг эндээс татна уу/
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 3-р сарын 20, Баасан гариг, 08:29
 
Мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 3-р сарын 19, Пүрэв гариг, 08:44

“Хуульчийн үргэлжилсэн сургалтын журам”-д заасны дагуу мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт нийслэл болон 21 аймгийн шүүхүүд дээр явагдана.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг ба Иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр зохион байгуулагдах бүх шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулсан мэргэших чиглэлээр 10 багц цаг олгох ээлжит сургалт 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд нийслэл болон 21 аймгийн шүүхүүд дээр явагдана.  
Иймд сургалт явагдах хуваарийн дагуу шүүгч ажилтнуудын ажлыг нь зохицуулж,  сургалт явуулах танхим, сургалтад хэрэглэгдэх проектор болон бусад бэлтгэлийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авна уу.
Шүүгч багш нарын томилолтын зардлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл хариуцах бөгөөд аймаг хооронд шүүхийн автомашинаар хүргэх асуудлыг тус тусын аймгийн шүүхийн тамгын хэлтэс хариуцахыг мэдэгдье.

/Сургалт явагдах хуваарийг эндээс татаж авч үзнэ үү/

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 26, Даваа гариг, 08:22
 
Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслахуудын сургалт болно PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 11-р сарын 11, Мягмар гариг, 11:10
hanns_seidel.jpgШүүхийн Ерөнхий зөвлөл, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 2008 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн  шүүхийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан 4 багц/цаг олгох сургалт зохион байгуулна.
Сургалтад нийт 33 хүн хамрагдах бөгөөд сургалт Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн байранд явагдана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 11-р сарын 11, Мягмар гариг, 11:16
 
Шүүхийн ажилтнуудад зориулсан сургалт болно PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 11-р сарын 11, Мягмар гариг, 11:08
    Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ныг дуустал хугацаанд 7 багц/цаг олгох сургалтыг Улсын дээд шүүхийн болон Нийслэлийн шүүхийн байрны сургалтын танхимд зохион байгуулна.
    Тус сургалтад Улсын дээд шүүх, Нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчийн туслах шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд нийт 87 хүн хамрагдаж байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 11-р сарын 11, Мягмар гариг, 11:24
 
Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн нэгдсэн сургалт болно PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 11-р сарын 07, Баасан гариг, 09:49
2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн сургалт Ханнс-зайделийн сангийн байранд явагдана. Сургалтыг 2 ээлжээр явуулах ба эхний ээлжинд буюу 11 дүгээр сарын 10,11 -ний өдрүүдэд Архангай, Баянхонгор, Баян-өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, 2 дугаар ээлжинд буюу 11 дүгээр сарын 12,13 -ны өдрүүдэд Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцоно.
 
Япон улсын засгийн газрын тэтгэлгээр магистрантурт суралцуулна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 6-р сарын 25, Лхагва гариг, 07:00

JDS–ийн хөтөлбөрийн тухай.  

1.    JDS–ийн удирдамж
Зорилго:
JDS–ийн хөтөлбөр нь Японы улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын засгийн газарт хэрэгжиж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөр нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг  хэрэгжүүлэхэд нөлөө бүхий 21-р зууны манлайлагч болох чадварлаг төр захиргааны залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

Цаашлаад суралцагчид нь сурч байх хугацаандаа Япон орныг улам сайн гүнзгий мэдэрч, улмаар хоёр орны найрамдалт харилцаа холбоог бэхжүүлэн гүнзгийрүүлэх үйлсэд гар бие оролцоно гэдэгт итгэж байна. Тус хөтөлбөрт хамрагдаж Японд суралцах оюутнууд нь Японы их дээд сургуулиудад мэргэжлийн тал дээрхи эрдэм мэдлэгээ дээшлүүлэхийн сацуу судалгаа шинжилгээний ажилтайгаа уялдуулан олон сайхан хүмүүстэй холбоо тогтоох үндэс суурь нь тавигдаж өөрийн орондоо тулгамдаж буй нийгэм эдийн засгийн хөгжилийн явц дахь асуудлуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 6-р сарын 25, Лхагва гариг, 08:58
Дэлгэрэнгүй...
 
Бүх шатны шүүхийн шүүгчдийн иргэний шүүн таслах ажиллагааны чиглэлээр аймаг, нийслэлд зохион бай... PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 16, Ням гариг, 04:01

 Сэдэв: Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн зохицуулалт, хууль хэрэглэх аргачлал

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 02:02
 
ШЕЗ, ХЗҮТ хамтран 2008 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 14, Баасан гариг, 01:09

 БАТЛАВ.     

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ                                    ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                    ТӨВИЙН ЗАХИРАЛ
   
С.БАТДЭЛГЭР                                 АКАДЕМИЧ Ж.АМАРСАНАА


Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Хууль зүйн үндэсний төв хамтран
2008 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөө

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 16, Ням гариг, 04:16
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 1 -с 2

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр484
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6498
mod_vvisit_counterЭнэ сард3486
mod_vvisit_counterНийт115021

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.