Skip to content
  Home Ном товхимол

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Ном товхимолууд
“Шүүхийн менежмент” гарын авлага номыг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 14, Баасан гариг, 00:38

meet_the_jrp.jpg
2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Шүүхийн менежмент” гарын авлагыг боловсруулах ажлын хэсгийн гишүүд ээлжит уулзалтаа ШЭМШХТөслийн ХЗҮТөв дэх офисд хийв. Уулзалтанд ШЭМШХТөслийн удирдагч хатагтай Хайке Грамскоу оролцож, гарын авлагын талаар гишүүдтэй санал бодол солилцон, зарим зөвлөгөөг өгөв.  Тэрээр дээрх гарын авлага гарах гэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, ажлын хэсэгт амжилт хүсэв.
 

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 4-р сарын 15, Мягмар гариг, 22:00
 
“Шүүхийн менежмент” гарын авлагыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 3-р сарын 03, Даваа гариг, 20:28
    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар захирамжаар Монгол Улсын “Шүүхийн менежмент” гарын авлагыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийн ахлагчаар УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, нарийн бичгийн даргаар ШЕЗ-ийн ажлын албаны Шүүхийн захиргааны удирдлагын тасгийн дарга Р.Мэндсайхан, гишүүдэд Улсын Дээд шүүхийн тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн дарга Н.Дагва, “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр” төслийн ажилтан Д.Уран нар томилогджээ. Ажлын хэсэг энэ хугацаанд 4 удаа хуралдаад байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гарын авлагын агуулгыг дараах байдлаар гаргаад байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 21:45
Дэлгэрэнгүй...
 
Мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2007 оны 12-р сарын 28, Баасан гариг, 02:27

p1020646.jpg Энэ буланд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргаж байгаа ном товхимолуудын талаархи мэдээ мэдээллийг байрлуулж байх болно.

Тун удахгүй "Шүүхийн захиргааны удирдлага2" ном хэвлэлтээс гарах гэж байна

"Шүүхийн Захиргааны удирдлага 2" ном хэвлэлтэнд бэлтгэгдэж байна. Энэхүү эмхэтгэл нь 2007 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргасан "Шүүхийн Захиргааны удирдлага" номын үргэлжлэл бөгөөд энэхүү эмхэтгэлүүд гарснаар шүүхийн Захиргааны удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн стандартыг бий болгоход чиглэсэн томоохон ажлыг хийж дуусгалаа.  Эдгээр эмхэтгэлүүдийг хэвлүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн АНУ-ын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр төслийн удирдагч ноён Гарри Ледбэттэр, төслийн удирдагч Д.Уран нарт гүн талархал илэрхийлье. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 04:55
 


Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр488
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6502
mod_vvisit_counterЭнэ сард3490
mod_vvisit_counterНийт115025

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.