Skip to content
  Home

Сайтад нэвтрэх



Цаг хугацаа

Шүүхүүдийн танилцуулга

www.judgeinfo.mn

Мэндчилгээ


1img_0014.jpg

Мэдээллийн технологийн дэвшил хурдацтай хөгжиж, хэн бүхэн хүссэн мэдээллээ хүлээн авах, харилцах асар өргөн боломж нээгдэж байгаа энэ үед Та бvхэндээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгох зорилгоор энэхvv вэб сайтыг толилуулж байна.

Эрх зүйт төр, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа манай орны хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс болох шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох явдал нэн чухал зорилтын нэг болж байгаа билээ.

Эрхэм хэрэглэгч Та бүхэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч дээд байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны талаарх  мэдээллийг энэхүү вэб сайтаас авч болохоос гадна өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна.

Манай вэб сайтад тавтай морилно уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн
дарга  С.Батдэлгэр

Шинэ мэдээ

Нийт шүүхүүдэд
Бичсэн Administrator   
2010 оны 8-р сарын 26, Пүрэв гариг, 03:52

Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн
шүүгч нарын багц цагийн судалгаа

Энд дарж татна уу

excel
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 09:07
 
нийт шүүхүүдэд
Бичсэн Administrator   
2010 оны 8-р сарын 24, Мягмар гариг, 06:58

АЙМАГ, НИЙСЛЭЛ, НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ТАМГЫН  ХЭЛТСИЙН  ДАРГА НАРТ

Багц цаг тооцох дэвтрийн төлбөр
шилжүүлэх тухай

 

Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөс хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан хуульчдад багц цаг тооцох бүртгэлийн дэвтэр шинээр нэвтрүүлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хуульчийн гэрчилгээтэй шүүгч, ажилтнуудаас тус бүр дэвтэрийн үнэ 3000 төгрөгийг хурааж, нэгтгэн ХААН банкны 5027030529 тоот дансанд тушааж, баримтыг 2010 оны 9 дүгээр сарын 01-ний дотор ирүүлэхийг мэдэгдье.

Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2008, 2009 оны багц цагийн судалгаатай танилцаж, хуульч тус бүр өөрийн багц цагаа нягтлаж, зөвшөөрсөн тухай гарын үсгээр баталгаажуулж, мөнгө тушаасан баримтын хамт ирүүлнэ үү.

/ Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2008, 2009 оны багц цагийн судалгааг хавсаргав/

 

 

 
Зар
Бичсэн Administrator   
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 08:46

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  1. “Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Улсын дээд шүүх, аймаг, сум дундын шүүхийн шүүгчийн нийт 5 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Үүнд:

1/ Улсын дээд шүүхэд 1 шүүгч;

2/ Дорноговь аймгийн шүүхэд 1 шүүгч;

3/ Сүхбаатар аймгийн шүүхэд 1 шүүгч;

4/ Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхэд 1 шүүгч;

5/ Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд 1 шүүгч;

 

2. Шүүгчийн сонгон шалгаруулалтын нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд явагдах тул нэр дэвшигчид баримт бичгээ тухайн шүүхийн Тамгын газар, хэлтэст дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

 

Нэр дэвшигчдээс 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт Улсын Дээд шүүх дээр Мэргэшлийн хорооны танхимд шалгалт авна.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн www.gcc.mn хаягаар болон  261185, 92007726 дугаарын утсаар тодруулна уу.


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 08:48
 
мэдээ
Бичсэн Administrator   
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 00:00

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧИД ТОМИЛОГДЛОО

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 164 дүгээр зарлигаар Хасбаатарын Ганболдыг Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Сүхбаатарын Ганчимэгийг Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан, Бодьгэрэлийн Бямбасүрэнг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

        Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон Бодьгэрэлийн Бямбасүрэнг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Хасбаатарын Ганболдыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.

       Мөн өөрөө хүсэлт гаргасан Батдэлгэрийн Батцэнгэлийг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Баярмөнхийн Энхтүвшинг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 08:43
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 08:57
          Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж  11 асуудал хэлэлцлээ.
          Тус хуралдаанаар гишүүдийн олонхийн санал авсан Х.Ганболдыг Дорноговь  аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, С.Ганчимэгийг Дорнод  аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд,  Б.Бямбасүрэнг   Дархан-Уул  аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд,  Б.Энхтүвшинг Завхан аймаг дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, түүнчлэн өөрөө хүсэлт гаргасан Д.Тайванхүүг Ховд аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас, Б.Батцэнгэлийг  Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас  чөлөөлүүлэх  тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа.
          Мөн тус хуралдаанаар зарим хүмүүсийг төрийн одон медаль болон “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулах тухай болон зарим  аймгийн шүүхүүдийн тамгын хэлтэс, албаны  үйл ажиллагааг шалган тусалсан дүнг хэлэлцэж тогтоол гаргалаа.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 10:34
 
ШҮҮХИЙН ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 27, Пүрэв гариг, 04:42

МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТУШААЛ

2010 оны 05 сарын 24 өдөр                         Дугаар 34                               Улаанбаатар хот

“Ø¿¿õèéí öàõèì õóóäàñ àæèëëóóëàõ æóðàì”
áàòëàõ òóõàé

Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт заасныг áàðèìòëàí  тушаах нь:

1. “Шүүхийн цахим хуудас ажиллуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмûã батлагдсан өдрөөс дагаж мөрдөх áºãººä áèåëýëòýíä õÿíàëò òàâüæ  àæèëëàõûã шүүхийн Òамгын газар, хэлтэс, албàнû дарга нарт үүрэг болгосугай.

 

ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                  Н.ГАНБАЯР

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 27, Пүрэв гариг, 04:55
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 1 -с 17

Санал асуулга

Шүүхийн тухай мэдээллийг хаанас авдаг вэ?
 

Холбоосууд

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn

 

 

И-Мэйл Шалгах

mail.gcc.mn
 

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр488
mod_vvisit_counterӨчигдөр1101
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт6502
mod_vvisit_counterЭнэ сард3490
mod_vvisit_counterНийт115025

Онлайн зочид

Манайд 5 зочид онлайн

Copyright © 2010 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ.