Шүүхүүдийн танилцуулга
 |
|
|
Тогтоол, захирамж, журам
|
“Иргэд, байгууллагаас Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” журам No31 |
|
|
|
|
2006 оны 10-р сарын 05, Пүрэв гариг, 01:26 |
|
МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДАРГЫН ЗАХИРАМЖ
2006 оны 10 сарын 05 өдөр Дугаар 31 Улаанбаатар хот
“Иргэд, байгууллагаас Шүүхийн Ерөнхий зөвлөлд
гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” журам батлах тухай
Шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Иргэд, байгууллагаас Шүүхийн Ерөнхий зөвлөлд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай журам”- ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ журам батлагдсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар захирамжаар баталсан “Иргэдээс Шүүхийн Ерөнхий зөвлөлд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”- ыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.БАТДЭЛГЭР
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 22:38 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
“Дардас хэрэглэх журам” батлах тухай дугаар 66 |
|
|
|
|
2007 оны 10-р сарын 19, Баасан гариг, 01:36 |
МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
2007 оны 10 сарын 19-ны өдөр дугаар 66 Улаанбаатар хот
“Дардас хэрэглэх журам” батлах тухай
Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. “Дардас хэрэглэх журам”-ыг 1 дүгээр, “Дардасны загвар”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Уг тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3. Дардас бүтээлгэх, шүүхүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаярт даалгасугай.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Эрүүл мэндийн даатгалын 2008 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай Дугаар 230 |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2007 оны 9-р сарын 18, Мягмар гариг, 10:00 |
|
2007 оны 9 дүгээр
сарын 19-ний өдөр Дугаар 230 Улаанбаатар хот
Эрүүл мэндийн даатгалын 2008 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2008 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6 хувь байхаар тогтоосугай.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 07:04 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг хүлээн ав |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2007 оны 12-р сарын 13, Пүрэв гариг, 10:00 |
|
МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
2007 оны 12 сарын 14 өдөр Дугаар 76 Улаанбаатар хот
“Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон
барьцааны мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг хүлээн авах,
хадгалах, шилжүүлэх, устгах тухай журам” батлах тухай
Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.12, 63 дугаар зүйлийн 63.3-д заасныг тус тус үндэслэн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ НЬ;
1. “Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, устгах тухай журам”-ыг хавсралтаар баталсугай.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 22:45 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт батлах тухай Дугаар 61 |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2007 оны 10-р сарын 18, Пүрэв гариг, 16:00 |
|
МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
2007 оны 10 сарын 19-ны өдөр дугаар 61 Улаанбаатар хот
“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт” батлах тухай
Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2004 оны 70 дугаар тогтоолын 3.1-д заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт”-ыг 1 дүгээр, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтуудын загвар”-ыг 2 дугаар, “Эрүүгийн хэргийн бүртгэлийн загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан бүртгэлийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн болон Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүний туслах нар тус тус хөтөлсүгэй.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 7-р сарын 08, Мягмар гариг, 05:31 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 22 |
|
|
|
|